ХКН-ын 100 жилийн ойгоор дэлхийн улс төрийн намуудын удирдагчид, найрсаг хүмүүс Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын Төв Хороонд мэндчилгээ илгээж, ХКН-ын агуу ололт амжилт ба дэлхийн энх тайван, хөгжилд оруулсан томоохон хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ХКН-д дахин 100 жил гайхамшигтай амжилт гаргахын ерөөл дэвшүүлэв.
Гайхамшигтай амжилт, зөв зам, ард түмэн эрхэм дээд, амжилтад хүрсэн дууриал, дэлхийд хувь нэмэр оруулсан гэх зэрэг үгс баяр хүргэсэн захидлын өндөр давтамжтай үгс болсон байна.
Өндөр давтамжтай үг 1: Амжилт
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд ХКН-ын удирдлага дор Хятад үндэстэн босон зогсож, баяжин хүчирхэгжсэн үсрэнгүй алхам эхлүүлсэн. Олон орны засгийн газрын удирдагчид, найрсаг хүмүүс ХКН-ын хүчтэй удирдлага дор Хятад улс гялалзсан амжилт гаргасныг өндрөөр үнэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин:
- Хятад улс эдийн засаг, нийгэм, технологийн хөгжилд асар их шинэ амжилтад хүрч, олон улсын томоохон асуудлуудыг шийдвэрлэх, орчин үеийн дэлхийн өрсөлдөөн, сорилтод хариу арга хэмжээ авахад чухал бүтээлч үүрэг гүйцэтгэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд нам, улс орныхоо хөгжлийг удирдах шинэ амжилтыг чин сэтгэлээсээ хүсч байна гэж хэллээ.
Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын Ерөнхийлөгч Диас-Канел:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ыг удирдан бүтээсэн агуу их амжилтууд нь Хятадын үе үеийн коммунистуудын алдарт үйлсийн үргэлжлэл, социализм болон тус улсын онцлогтой цаг үеийн шинж чанар хосолсон томоохон үсрэлт юм гэж хэлэв.
Палестины Ерөнхийлөгч, Палестины Чөлөөлөх Байгууллагын Гүйцэтгэх Хорооны дарга Аббас:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадыг удирдан, эдийн засаг, дэвшилтэт технологийн хөгжлийн салбарт дэлхийд гайхагдах томоохон амжилт гаргалаа. Ялангуяа, "Бүс ба зам" санаачилга гарган бүх талуудад харилцан ашигтай байх ач тусыг авчирсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Ардын Намын дарга асан У.Хүрэлсүх:
- ХКН-ын зуун жилийн түүхэн явц нь Хятадад гайхамшигтай түүхийг бүтээсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлага дор ХКН нь Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг ахиулах явц дундаа улам их амжилтад хүрэх болно гэж хэлсэн байна.
Өндөр давтамжтай үг 2: Зам
Хятадын онцлог шинж чанар бүхий социализм бол Хятадын коммунист нам болон Хятадын ард түмний хязгааргүй хүнд хэцүү бэрхшээл, асар их золиосоор олж авсан үндсэн ололт амжилт юм. Олон улсын улс төрийн намууд, Засгийн газрын удирдагчид болон найрсаг хүмүүс:
- Хятадын асар их хөгжил Хятадын Коммунист намын удирдлага ба Хятадын онцлогтой социализмын зам бол Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх зөв сонголт гэдгийг бүрэн нотолж байна гэж илэрхийллээ.
- БНАСАУ-ын Ажилчны намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун:
- Хятадын Коммунист нам байгуулагдсанаасаа хойш 100 жилийн хугацаанд урьд өмнө үзэгдээгүй өөрчлөлт, гайхамшгийг бүтээсэн. Энэ нь зөвхөн Хятадын Коммунист намын удирдлага, Хятадын онцлог шинжтэй социализмын зам нь Хятадын үндэсний агуу их сэргэн мандлыг биелүүлж чадна гэдгийг бүрэн нотолж байгаа юм гэж хэлэв.
Туркменистаны Ерөнхийлөгч Бердымухамедов:
- БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш хэрэгжүүлсэн практик нь Хятадын онцлог шинжтэй социализмын зам нь Хятадын хөгжлийн цорын ганц зөв чиглэл гэдгийг дахин нотоллоо гэсэн байна.
Буркина Фасо дахь дэвшлийн төлөөх ард иргэдийн хөдөлгөөний дарга Компаоре:
- Хятад улс гайхамшгийг бүтээж, дэлхийн олон улсын хүндлэлийг хүлээсэн нь Хятад улсын онцлог шинжтэй социализмд хүрэх зам зөв гэдгийг батлах, үр дүнтэй эдийн засгийн хөгжлийн стратегиудыг хэрэгжүүлэх болон удаан хугацааны туршид Хятадын Коммунист намын хүчтэй удирдлагад ашиг тусаа өгчээ.
Экваторын Гвинейн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгч Обианг:
- ХКН нь Хятадын ард түмнийг удирдан, Хятадын онцлог шинжтэй социализмын замыг амжилттай судалж, Хятадын эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжил, дэвшлийг урьд өмнө хэзээ ч байгаагүй амжилтад хүргэлээ гэж хэлэв.
Өндөр давтамжтай үг 3: Ард иргэд
Хятадын Коммунист Нам ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх үндсэн зорилгыг баримталдаг. Олон орны Засгийн газрын удирдагчид болон олон найрсаг хүмүүс:
- Хятадын Коммунист нам ард түмэн эрхэм дээд гэдэг үзэл баримтлалыг үргэлж баримталж, ард түмний өргөн дэмжлэгийг авч, бусад улс оронд чухал сэхээрэл өгсөн гэж илэрхийлсэн байна.
Пакистаны Шударга ёсны хөдөлгөөний намын дарга, Ерөнхий сайд Имран Хан:
- Хятадын Коммунист Намын амжилтыг ард түмнээр төв болгосон засаглалын үзэл баримтлал, хөгжлийн сэтгэлгээтэй холбоотой. Хятадын Коммунист Нам Хятадыг удирдан энх тайвны хөгжилд хүргэсэн бөгөөд дэлхийн тавцанд улам бүр ойртон, Хятадын ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг хүртсэн юм гэсэн байна.
Афганистаны Ерөнхийлөгч Гани:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Хятадын Коммунист намын хүчтэй удирдлага дор Хятад улс урьд өмнө байгаагүй тогтвортой байдал, хөгжлийн ололт амжилтад хүрч, дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж, ард түмний аз жаргалын төлөө ажилладаг Коммунист намын эрхэм зорилгыг бүрэн харуулж байна гэж хэллээ.
- Европын Зүүний намын дарга Билл Баум:
- Хятадын Коммунист намын удирдлага ард иргэдийн аз жаргалтай байдлыг эрс дээшлүүлж, Хятадын нийгэмд шинэ өнгө төрх нэмж, ядуурлыг бууруулах төлөвлөгөө нь олон зуун сая хүний амьдралыг сайжруулж чадлаа гэж хэлэв.
- Израилийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Амел:
- Хятадын коммунист нам туйлын ядуурлыг арилгах замаар Хятадын ард түмнээ аз жаргалтай амьдруулан, илүү сайхан амьдралын төлөө Хятадын үндэсний агуу их сэргэн мандлыг ахиулж байна.
Өндөр давтамжтай үг 4: Үлгэр жишээ
Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан, эдийн засгийн хурдтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын "хоёр гайхамшгийг" бий болгожээ. Олон орны Засгийн газрын удирдагчид болон найрсаг хүмүүс:
- Хятадын коммунист нам Хятадын ард түмнийг эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их ахиц дэвшилд хөтөлж, дэлхийн бүх улс оронд амжилттай үлгэр жишээ үзүүллээ гэж хэлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Солонгосын Бан Ги Мүний Сангийн дарга Бан Ги Мун:
- Хятад улс тасралтгүй, тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон ахиц дэвшил гаргасан гэж мэдэгдэв.
Беларусийн Ерөнхий сайд Головченко:
- Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан, хүнд хэцүү замаар урагшилж, дэлхий нийтийн анхаарлыг татсан гайхалтай амжилтад хүрсэн. Хятадыг иргэдийн сайн сайхан амьдрал, нийгэм, улс төрийн тогтвортой байдалд суурилсан орчин үеийн төрийн загварыг бий болгох үлгэр жишээ гэж нэрлэж болно.
Пакистаны Ардын намын хамтарсан дарга, Ерөнхийлөгч асан Зардари:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадыг дэлхийн бусад улс орнуудад үлгэр жишээ болж, дэлхийн асуудалд идэвхтэй, чухал үүрэг гүйцэтгэхэд удирдаж байна.
Бразилийн Хөдөлмөрийн намын дарга Хоффман, Олон улсын харилцааны нарийн бичгийн дарга Перейра нар:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятадын Коммунист нам ард түмнийг төвд байлган, хүмүүсийн амьдралыг эрс сайжруулж, дэлхий нийтэд үлгэр дуурайл болж байна гэж илэрхийллээ.
Өндөр давтамжтай үг 5: Хувь нэмэр
Хятадын Коммунист Нам нь Хятадын үндэстнийг цэцэглэн хөгжүүлж, ард түмний амьдралыг илүү аз жаргалтай болгоод зогсохгүй, хүн төрөлхтний дэвшлийн төлөө мэргэн ухаан, хүч чадлаа зориулсан юм. Олон орны Засгийн газрын удирдагчид болон найрсаг хүмүүс:
- Хятадын Коммунист намын удирдлага дор Хятад улс дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд тасралтгүй чухал хувь нэмэр оруулж ирсэн гэж илэрхийлсэн байна.
Камбожийн Ардын намын дарга Хун Сен:
- Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг нэгтгэж, урьд өмнө хэзээ ч байгаагүй дэвшил, хөгжил цэцэглэлтэд хүргэсэн, Хятадын ард түмэн ба Хятад үндэстний ирээдүй, хувь заяаг гүнзгий өөрчилж, дэлхийн эх тайван, хамтын хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан юм гэж хэллээ.
Казахстаны "Эх орны гэрэл" намын дарга, анхны ерөнхийлөгч Назарбаев:
- ХКН улс орныг эдийн засаг, нийгмийн хөгжилд хүрэхэд удирдан чиглүүлэх, дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн байна.
Ираны Исламын Нэгдсэн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Бадамзиан:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь дэлхийн хамтын хөгжлийг дэмжих, шударга ёсыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм гэж хэлэв.
Босни ба Герцеговинагийн нийгмийн ардчилсан иргэдийн холбооны дарга Додик:
- Хятадын агуу Коммунист нам Хятадыг хөгжил цэцэглэлттэй, хүчирхэг улс болгоход хичээн зүтгэж, дэлхийн энх тайван хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хэмээн олон орны удирдагчид тус тус байр сууриа ийнхүү илэрхийлсэн байна.
