Энэ оны эхний хагаст ”Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт эерэг үр дүнд хүрлээ
2021-08-18 20:03
Энэ оны эхний хагаст ”Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт эерэг үр дүнд хүрлээ.
Улсын хөгжил, шинэчлэлийн хороо 17-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, энэ оны эхний хагаст "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт эерэг үр дүнд хүрснийг Хятадын Дуу хоолой радиогийн "Мэдээ, сонины тойм"-д мэдээллээ. "Бүс ба зам" дагуух улс хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 824.55 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 37.9 хувиар өссөн байна.
Хятад-Европын төмөр замын нэгдсэн брэндийн таван жилийн хугацаанд 73 чиглэлийг тавьж, Европын 23 орны 168 хотод хүрч, Евразийг дайран өнгөрөх олон улсын худалдааны томоохон шугамыг бүрдүүлжээ.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Төвийн радио телевизийн сайт
Дэлгэрэнгүй үзэх
