03-р сарын 31-ээс 04-р сарын 02-ны өдрүүдэд Жэжяны Иү хотод Иү соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний 17 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа болж өнгөрөв. Энэ нь соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баяжуулж, соёл, аялал жуулчлалын зах зээлийн сэргэлт, хөгжлийг дэмжих зорилготой юм.
"Шинэ аялал эхлүүлж, шинэ амьдралаас таашаал авъя"-гэх сэдэвтэй энэхүү яармаг нь 8 павильонтой байж, орон нутгийн соёл, аялал жуулчлалын ололт амжилт, шинэ бүтээгдэхүүн, шинэ хэлбэр, тухайлбал соёлын болон бүтээлч бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын тоног төхөөрөмж, баярын хэрэглээний бараа, ухаалаг аялал жуулчлалын шинэ хувилбарууд, биет бус соёлын өвийн төслийн үзүүлбэр зэргийг харуулсан байна.
Энэхүү экспо нь мэргэшүүлэх, зах зээлд гаргах, брэнджүүлэх зорилтуудыг тодотгож, үндэсний соёл, аялал жуулчлалын хөгжлийн ололт амжилтыг харуулан, солилцох платформ, эрэлт нийлүүлэлтийн платформ, бүтээгдэхүүний худалдааны платформыг бий болгосон байна. Энэ хугацаанд 10 гаруй туслах үйл ажиллагааг дараалан хийв. ССАЖЯ-ны Нөөцийн хөгжлийн хэлтсээс дэмжлэг үзүүлэх ажлын нэг болгон "Хятадад аялах · баяр жаргалт амьдрал" 2023 оны "Шэньжөүгийн хавар" дотоодын аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээг зохион байгууллаа.
