
УТЗЗ-ний БХХ-ны дарга Ван Ян УТЗЗ-ний Байнгын хорооны ажлыг тайлагналаа.
Тэрээр: - 2019 он бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зангилааны жил юм. УТЗЗ-ний БХХ зөвлөлдөх байгууллагын үүргээ сайн биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад түлхүү анхаарч, эрсдэлээс сэргийлэх, ядууралтай тэмцэх, бохирдлыг засах 3 гол үүргээ сайн биелүүлж, улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хянах, улс төрийн хэрэгт оролцох үүрэг хариуцлагаа биелүүлж, санал санаачилга дэвшүүлэн, нийтлэг ойлголтыг өргөжүүлэх ёстой гэжээ.
УТЗЗ-ний XIII сонгуулийн БХХ-ны II чуулган 11 хоног үргэлжилж, Хятадын олон нам бүлэг, олон салбар, үндэстнүүдийн 2100 гаруй гишүүд хуран цугларч, тэд Ван Яны тайлагнасан ажлыг хэлэлцэж, Засгийн газрын ажлын тайланг сонсон, Хятадын өөрчлөлт хөгжлийн бодлого чиг хандлагын тухай санал санаачилга дэвшүүлэх юм.
