solongonews
Ажилдаа зүтгэлтэй яваа--Чианьжин
2014-12-12 16:37
Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун Хошууны хөдөлмөрийн жишээч Чианьжин бол гудамж талбай энгийн нэгэн ажилчин билээ.

Тэрбээр Шинэ Барга Баруун Хошууныхаа гудамж талбайг хоггүй цэвэр цэмцгэр байлгах ажлаа тэргүүн байранд тавьж, хөдөлмөр хүчээ зарцуулан байж зам гудамжаа цэвэр цэмцгэр байлгаж чаддагаараа олон түмний магтаал сайшаалыг хүлээсэн билээ.

  Чианьжин 2005 онд энэхүү ажлын байрандаа гарснаас сар,өдөр хоногийг умарталгүй гудамж талбайнхаа хог новшийг цэвэрлэж, нямбай,идвэхи зүтгэлтэй, тэсвэр хатуужилтайгаар, бохир заваан гэж гололгүй, ядарч зүдэрч байна гэж мохолгүй, гудамж талбайгаа цэвэр байлгаж байдаг болохоор хамт олон, удирдлага нараасаа урмын үгийг үргэлж сонсож, хамт олон дотроо тэргүүний ажилчнаар олон үнэлэгдэж явсан.

  Энэ бүхнийг нам засгаас ч хоцруулалгүй 2010 онд хот тохижуулалтын газар ШББХ-ны “Тэргүүний хамт олон”-оор үнэлсэн.

  Түүний ажлын тухай дурдвал : 2009 оны их зудаар Чианьжин хамт олонтойгоо өдөр шөнө амрахгүйгээр цас цэвэрлэж, 2012 оны 1 сард тус хошуу нь ховор тохиолддог “Цагаан зуд”-ад өртөн, зам гудамж их цасанд хучигдаж, малчид гэрээсээ гарч хот, тосгондоо очиж, ахуй амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахгүй болж, ерөнхий боловсролын сургуулиудын өвлийн амралт эхэлж хүүхдүүд их цасны улмаас гэртээ ч харьж чадахгүй байхад Чианьжин хамт олонтойгоо Алтан-Эмээлийн зүүн дөрвөн багт очиж цас цэвэрлэх ажилд оролцсон. Тэд нар үүрээс эхлэн, үдэш болтол 17-18 цаг ажиллаж арав илүү км замын цасыг цэвэрлэж, малчдын хохиролыг маш хурдан багасгав.

     2013 оны зунаас нааш манай хошуунд хур ус их бууж, зам тээвэр дөхөмгүй, хог новш хаяхад хэцүү байгааг асуудлыг түргэн хугацаанд шийдсэн.

  Чианьжин хогийн машинаа байнга засаж цэвэрлэж, цаг ямагт машиныхаа сэлбэг хэрэгслээ ангилан хадгалж, машиныхаа эвдрэлийг цаг тухайд засаж, мэргэжлийн жолооч, засварчин зэрэгцсэн ажлыг амжуулж, хуучин сэлбэгийг ашиглаж, аривч гамтай хөдөлмөрлөдөг.

  Хот тосгоны цэвэрлэгчийн ажлыг хэр баргын хүн хийнэ гэж хүсдэг ажил биш. Зарим хүмүүс яарвайгаад өнгөрдөг. Энэ ажилд баяр дурсгалын өдөр гэж байдаггүй, яаруу үедээ найман цаг ажилдаг. Чианьжин арваад жилийн хүч хөдөлмөр гаргаж, хот тосгоноо цэвэр цэмцгэр байлгахаар чармайж, өөрийгөө умартан хөдөлмөрлөж, эгэл бор цэвэрлэгчийн ажлаараа нийгэм нийтэд хязгааргүй их үр бүтээл өгөв.     Цэнгэл, Чинрүнь

Зохиогч: Цэнгэл, Чинрүнь
Найруулагч: М.Банди
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл