Хятадын ХЯ-ы дэд сайд Чянь Кэмин өнөөдөр буюу 08-р сарын 28-нд Бээжин хотноо: Тун удахгүй болох 2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлаар Африкт чиглүүлсэн ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ цуврал арга хэмжээг гаргаж, Африкийн дотоодын өсөлтийн хүчнийг бий болгоно гэжээ. Эдгээр шинэ арга хэмжээг "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, Африкийн холбооны 2063 оны хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, мөн Африкийн орнуудын хөгжлийн стратегитай уялдуулна гэсэн байна.
Тэрээр хэлэхдээ: - Дотоодын хөгжлийн хүчин Африкийн хөгжлийн нөөц хүч, хөгжлийн хэтийн төлөвтэй холбоотой чухал хүчин зүйл юм. Африкт чиглүүлсэн Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ арга хэмжээ нь Африкийн дотоодын хөгжлийн хүчин чадлыг бий болгохыг чухалчилж, хүний нөөцийн сургалтыг түлхүү ахиулна. Мөн Хятад улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулах туршлагыг Африкийн орнуудтай хуваалцана гэжээ.
2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлыг 09-р сарын 03, 04-нд зохион байгуулах болно.
