solongonews
”Нэг Хятад улс”-ын зарчим нь нийтлэг ойлголт
2017-05-23 22:10
Саяхан нээгдсэн дэлхийн эрүүл мэндийн 70-р хурлаар Тайваньтай холбогдсон төслийг нэмэлт хөтөлбөрт оруулахгүйгээр шийдэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин энэ талаар цохон тэмдэглэхдээ, энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Дэлхийн Эрүүл Мэндийн хурлын шийдвэрийн нэр хүндийг баталгаажуулж, мөн "Нэг хятад улс"-ын зарчим нь Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, ерөнхий хандлага болохын илэрхийлэл гэсэн байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ:

- Дэлхийн эрүүл мэндийн 70-р хурлаар шийдвэр гаргаж, "Тайваний ажиглагчийн хувиар дэлхийн эрүүл мэндийн хуралд оролцох" төслийг хурлын нэмэлт хөтөлбөрт оруулахаас татгалзав. Хятад улс үүнийг сайшааж байна. Хятад улсын Засгийн газар "Нэг хятад улс"-ын зарчмын дагуу хоёр эргийн зөвшилцлөөр дамжуулж, Тайвань нутгийн олон улсын байгууллагын арга хэмжээнд оролцох асуудлыг сайтар зохицуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : ХОУД
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл