solongonews
”Торгоны зам дагуух их сургуулиудын холбооны захирлын форум” болов
2018-05-13 21:54
”Торгоны зам дагуух их сургуулиудын холбооны захирлын форум” боллоо.

"Ши Ань хотын зам тээврийн их сургууль торгоны замыг сурталчлан, "Торгоны замын их сургуулиудын холбоо"-г байгуулж, их дээд сургуулиудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх индэр байгуулсан юм. Их дээд сургуулиудын эрхэм зорилго бол олон улсын хэмжээнд залуу боловсон хүчин бэлдэх явдал юм" хэмээн 05-р сарын 12-ны өдөр Ши Ань хотын зам тээврийн их сургуулийн захирал Ван Шүгүө хэлэв.

Мөн өдөр "Торгоны замын их сургуулиудын холбооны захирлын форум" Ши Ань хотноо "Шинэ боломж, шинэ хөдөлгүүр, шинэ хөгжил" уриан дор болж, 26 улс орон, бүс нутгийн 87 их дээд сургуулийн 150 гаруй төлөөлөгч оролцсон байна. Төлөөлөгчид "Бүс ба зам" санаачилга нь олон улсын дээд боловсролын хамтын ажиллагаанд өгсөн боломж, боловсон хүчин бэлдэх зэрэг сэдвийн тойронд ярилцаж, "Бүс ба зам" санаачилгын дор дээд боловсролын нээлттэй хамтын ажиллагааг урагшлуулах зорилттой юм.

Эх сурвалжаас үзвэл 2015 онд "Торгоны замын их сургуулиудын холбоо"-г Ши Ань хотын зам тээврийн их сургуульд үүсгэн байгуулж, одоогийн байдлаар 36 улс орон, бүс нутгийн 136 их дээд сургууль энэ индрээр дамжуулан хамтын ажиллагаа өрнүүлж байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл