solongonews
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн Солонгост нээлтээ хийв
2019-10-31 11:03
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн Солонгост нээлтээ хийжээ.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 29-ны өдөр Солонгосын Пиоянгийн Соёлын ордонд нээлтээ хийжээ. Хятад улсаас Солонгост суугаа орлон гүйцэтгэгч Жан Чэнган, Элчин сайдын яамны Гадаад харилцааны ажилтан, Солонгосын гадаадтай соёлоор харилцах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Солонгос, Хятадын нөхөрсөг харилцааны нийгэмлэгийн дарга Паг Жин-Ри нарын Солонгосын нам засаг, нөхөрсөг харилцааны нийгэмлэг зэрэг холбогдох төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцов.

"Хятад улсын ард түмэн босч зогслоо”, "Өөрчлөлт нээлтийн урьхан хавар” болон “Эрэмгийлэн тэмцсэн шинэ цаг үе” гурван хэсэг бүхий 150 гаруй гэрэл зургаар ард түмний сайн сайхан амьдралаа бүтээн байгуулахын төлөө тэмцэл, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техник мэргэжил, гадаад харилцаа зэрэг салбарт олсон асар их ололт амжилтыг тусган Хятад улсын онцлог бүхий социализмын шаргуу хатуужилтай эрэлхийлэл, амжилттай туршлага болон дэлхийн хэмжээний ач холбогдлыг харуулсан байна.

Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 31-ний өдрийг болтол олны хүртээл болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл