solongonews
Хятад улс 198 мянган 5G-гийн үндсэн станцыг байгууллаа
2020-05-14 11:37
5G-ийн үндсэн станцыг байгуулав.

Сурвалжлагч саяхан Аж үйлдвэр ба мэдээ технологийн яамнаас мэдээлснээр, 03-р сарын сүүлч болтол улсын хэмжээнд 198 мянган 5G-гийн үндсэн станцыг байгуулж, багцын хэрэглэгчдийн тоо 50 саяас давж, 5G-гийн хөгжил нь илэрхий шат үеийн чанартай үр дүнд хүрэв.

Сүлжээний бүтээн байгуулалт хурдасч байгаа энэ үед terminal хэрэгсэл нь ч эрчимтэй хөгжих үе шатандаа оржээ. Өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр 39 загвар байсан бол энэ оны 04-р сарын 22-ны өдрийг болтол 96 төрлийн 5G гар утас нь сүлжээнд нэвтрэх зөвшөөрөл авчээ. Үүний зэрэгцээ 5G гар утасны үнэ нь түргэн буурч, 2000 юаниас дооших үнэтэй 5G гар утас нь зах зээлд гарчээ.

Олон тооны програмуудтай болсон ба хэт өндөр нарийвчилсан видео, үүлэн технологийн тоглоом, AR, VR зэрэг хэрэглээний цар хүрээний бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглэгдэж байна. Мөн тээврийн хэрэгслийн  сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээ, эмнэлгийн сүлжээ зэрэг гол чиглэлийн туршилтын ажлууд гүнзгий явагдаж байна.

Дараагийн алхамд гар утасны компаниудын шинийг санаачлахыг дэмжиж, хэрэглэгчдэд олон хэрэгцээтэй, өндөр өртөгтэй 5G гар утсаар хангах болно. Мөн багцын тохиргоог оновчтой болгох, траффикийн тарифыг аажмаар бууруулж, зээлийн худалдан авалт хийх замаар 5G хэрэглээг сайжруулах болно гэж Аж үйлдвэр, мэдээ технологийн яам мэдэгдэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://society.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл