solongonews
Хятадын хөгжлийн бодлого Нобелийн шагналт эдийн засагчдын нүдээр
2019-04-12 20:23
Хятадын хөгжлийн бодлого Нобелийн шагналт эдийн засагчдын нүдээр

Нобелийн шагналт эдийн засагч Кристофорс Писсаридес

Нобелийн шагналт эдийн засагч Кристофорс Писсаридес /Christoforos Pissarides/ Хятад улс эдийн засгаараа давуу тал ихтэй гэж үзсэн байна. Тэрээр хэлэхдээ:

- Хятад улсын давуу тал нь эдийн засгийн нээлттэй шинж чанартаа оршдог. Шинжлэх ухаан, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн салбар, гадаад худалдааг хамарсан нээлттэй эдийн засгийн өндөр чанартай хөгжил нь дэлхийн эдийн засгийн бүтцэд чухал нөлөө үзүүлж байна гэжээ.

Нобелийн шагналт эдийн засагч Эдманд Фелпс

Эдманд Фелпс /Edmund S.Phelps/ нь 2006 оны Нобелийн эдийн засгийн шагналын эзэн, Колумб Их Сургуулийн Капитализм, нийгмийн судлалын төвийн захирал. Тэрбээр Хятадад олон удаа айлчилж байсан ба Хятадын эдийн засгийн хөгжлийн талд өргөн хүрээний судалгаа хийсэн байна.

“Хятадын эдийн засгийн хөгжил дэвшлийн нууц нь шинийг санаачлахад оршдог. Шинэчлэлийн үйл явц нь маш урт хугацаанд үргэлжлэх хэдий ч эцэстээ амжилтад хүрэх нь тодорхой” гэдэгт тэрээр итгэдэг байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл