Хятад улсын дотоодод үйлдвэрлэсэн C-919 том оврын онгоц нислэг үйлдэхэд бэлэн боллоо
2017-04-19 18:13
Хятад улсын дотоодод үйлдвэрлэсэн C-919 том оврын онгоц анхны нислэгээ үйлдэхэд бэлэн болсон байна.
C919 том оврын онгоцны анхны нислэгийн өмнөх хяналт шалгалтын хурал Хятад улсын Шаньфэй компанийн төвд 4 дүгээр сарын 18-ны өдөр болов.
Уг хурлаар хяналт шалгалтын гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрснөөр C919 том оврын нисэх онгоц өндөр хурдаар аялах туршилтаа дуусгаж, нөхцөл боломжийг бүрдүүлэн анхны нислэгээ үйлдэхэд бэлэн болжээ.
C919 том оврын онгоцны анхны нислэгийн үйл явц нь нэг чухал алхам алхсаныг харуулж байна. Энэ удаагийн хяналт шалгалт нь 3 дугаар сарын 20-ны өдөр мэргэжлийн хяналт шалгалтыг өнгөрүүлсний дараах C919 том оврын онгоц анхны нислэгээс өмнөх хамгийн сүүлийн нэг удаагийн хяналт шалгалтын үүрэг болно.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
