Юньнань мужийн Юйши хотын Хунта дүүргийн Юйшин гудамж Бэйюань олон нийтийн дүүргийн Юаньдин хороололд гадаадын Хятад дахь сурвалжлагчид 05-р сарын 19-ний өглөө очлоо. Энэ өдөр уур амьсгал их таатай байсан бөгөөд хорооллын ахмадууд гадаа сандал дээр нарлана. Сурвалжлагчдыг хүрэлцэн ирсэнд тэд бүгд баяртай байгаа төдийгүй инээмсэглэн угтаж жаргалтай байгаа эрч хүчээ харууллаа.

Бэйюань олон нийтийн дүүргийн намын салбарын нарийн бичгийн дарга Жөүши:
- Юаньдин хороолол нь бусад хуучин хороололтой адил хоцрогдсон байгууламж, тоног төхөөрөмж бүрэн бус, функционал менежмент дутагдалтай гэх мэт янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг байсан. Эдгээр хорооллын оршин суугчдын амьдралыг жаргалтай болгохын тулд Шанхай зэрэг хотуудад очиж туршлага судалсан. Ингэж гаднаас туршлага цуглуулахаас гадна өөрөө бодож сэтгэн олон нийтийн дүүргийнхээ бодит нөхцөл байдалд тулгуурлан цуврал шинэлэг ажил явуулсан гэлээ.

Юаньдин хорооллын үүдэнд моторт болон моторт бус тээврийн хэрэгслийг тусгайлан байрлуулж, харуулын өрөө, онлайн худалдаа бараагаа авах алба, амралтын сандлууд, дасгал хийх газар, ширээний теннис тоглох өрөө гэх мэт бүгд бүрэн боломжтой байгааг сурвалжлагчид хараад маш гайхалтай, энэ хорооллыг 1990-ээд оны эхээр баригдсан хороолол гэж төсөөлөхөд хэцүү байна гэлээ.

Пакистаны Associated Press агентлагийн сурвалжлагч:
- Юаньдин хорооллын иргэдийн аз жаргалтай амьдралд би үнэхээр сэтгэл хангалуун байна гэлээ.
