2020 оны 01-р сарын 12-ны үдээс өмнө ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын 3-р хурал Өвөр Монголын Ардын хурлын танхимд ёслол төгөлдөр эхлэв. Бүх Өвөр Монгол орны үндэстнүүдийн ард түмний хүнд найдлага болон хүсэл шаардлагыг хүлээж, бүх Өвөр Монгол орны өнцөг булангаас хүрэлцэн ирсэн ӨМӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид хуралд оролцож, үндсэн хууль ба хууль цаазаас олгосон ариун дархан тушаал хариуцлагаа хууль ёсоор гүйцэтгэнэ.

Их хурлын гүйцэтгэх тэргүүлэгч, дарга удирдагчдын багийн байнгын тэргүүлэгч Шы Тайфэн хурлыг даргалав.
Бү Шяолинь, Ли Шюлин, Ма Чинлэй нарын ӨМӨЗО-ны нам засаг цэрэг армийн удирдлага болон их хурлын дарга удирдагчдын багийн гишүүд тэргүүлэгчдийн тайзанд саатсан байна.
ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын 3-р хуралд оролцох ёстой төлөөлөгч 531 хүн байсан бол энэ удаагийн бүгд хуралд 519 төлөөлөгч оролцож, хуульд тогтоосон хүний тоонд нийцэв.

ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь ӨМӨЗО-ны Засгийн газрыг төлөөлж их хуралд Засгийн газрын ажлын тайлан тавив. Засгийн газрын ажлын тайлан нь Нэг, 2019 оны ажлын эргэцүүлэл; Хоёр, 2020 оны ажлын тохируулалт; Гурав, Засгийн газрын засаглалын чадварыг бүх талаар дээшлүүлэх зэрэг гурван хэсгээс бүрдсэн байна.

Хурлын зөвлөх зүйлийг үндэслэн их хурлаас “ӨМӨЗО-ны 2019 оны улс ардын аж ахуй ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал, мөн 2020 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан”, “ӨМӨЗО-ны 2019 оны төсвийг гүйцтэгсэн байдал ба 2020 оны төсвийн төслийн талаарх тайлан”-г хянан шалгасан байна.
Мөн хурлаар “ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын 3-р хурлын сонгуулийн арга (төсөл)”-ын тухай тодорхойлолт хийлээ.
