solongonews
”Ерөнхий нарийн бичгийн дарга амар байгаарай, бид анар жимсний үр шиг эвтэй болно”
2022-03-03 13:29
”Ерөнхий нарийн бичгийн дарга амар байгаарай, бид анар жимсний үр шиг эвтэй болно”.

2018 оны 03-р сарын 05-ны өдөр ӨМӨЗО-ы бүх үндэстний 24 сая хүн амыг төлөөлөн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хүндэтгэлийн хадгаа өргөв.

2021 оны 03-р сарын 05-нд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй нүүр тулан ажлын тайлангаа хийв.

Энэ дүр зургийг бодох тоолонд БХАТИХ-ын төлөөлөгч, Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Монголын бага сургуулийн багш Нарантуяа "Энэ бол миний амьдралын алдар суу билээ" гэнэ.
Энэ алдар гавьяаг Нарантуяа хүртээд зогсохгүй түүний хамт олон, шавь нар, төрсөн нутгийг нь хүртэл гялалзуулж байна.

2021 оны "Хоёр чуулган" хаагдаж, Нарантуяа нутагтаа ирсний дараа байгууллага, аж ахуйн нэгж, сургууль болон бусад нэгжүүд түүнийг урьж лекц уншуулсан байна.

Бүх хүн түүнийг ерөнхий нарийн бичгийн даргад тайлан хийх үеийн бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байв.
"Би Монгол хүн, гэхдээ би юуны түрүүнд Хятад улсын хүн". Энэ өгүүлбэр ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрлийг хүртэж, анхан шатны багшийн төлөөлөл болсон надад туйлын их нэр төр авчирсан юм. Мөн энэ өгүүлбэрийн утга учрыг дахин ойлгуулсан юм" хэмээн жилийн дараа Нарантуяа ерөнхий нарийн бичгийн даргад тайлагнаж байхдаа ямар мэдрэмж төрж байснаа санан санан хэлж байв.
 

Нарантуяа 2018 оны Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр ерөнхий нарийн бичгийн даргын итгэлийг үргэлж санаж, БХАТИХ-ын төлөөлөгчийн анхны зорилго, эрхэм зорилгыг талархалтайгаар хэрэгжүүлсээр ирсэн юм. Экологийн байгаль орчныг хамгаалах, гэр бүлийн боловсролыг эрүүлжүүлэх, үндэсний нийтлэг хэл ярианы хэрэглээг сурталчлах үйлсэд санаа тавьж, анхаарч ажиллаж байна.

Тэр дундаас “БНХАУ-ын гэр бүлийн боловсролыг дэмжих хууль” энэ оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнд хамгийн их баярлаж байна. Нарантуяа гэр бүлийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарч ирсэн бөгөөд 13 дахь удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд оролцохдоо л гэр бүлийн боловсролын талаар санал дэвшүүлж байсан юм.
"Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийн хувьд миний өөрийн дэвшүүлсэн саналд хариулсан нь хамгийн том үнэ цэнэ, олз юм. Миний саналд хариу өгсөн бөгөөд энэ нь Ерөнхий нарийн бичгийн даргын үнэлгээг хүртлээ. ​​Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн баярлууштай зүйл болно" хэмээн Нарантуяа "Би ард түмний төлөөлөгчийн ажлыг цаашид ч сайн хийх болно" хэмээн догдолж байв.

Хөгжмийн багш Нарантуяа хятад хэлээр энгийн, чөлөөтэй ярьдаг нь үндэсний нийтлэг хэлийг тууштай судалж байгаатай холбоотой юм. Тэрээр хэлэхдээ "Улс орны нийтлэг яриа, бичгийн хэлийг сурч, эзэмших нь үндэстэн ястны эв нэгдлийн чухал баталгаа бөгөөд цөөнхийн хүүхдүүдэд илүү их хөгжих орон зайг бий болгох чухал чанар юм" гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Соёлын өвөрмөц байдал бол үндэсний эв нэгдлийн үндэс, үндэстний эв найрамдлын амин сүнс юм".
Энэ талаар Нарантуяа "Үндэсний эв нэгдлийг хэлний харилцаанаас салгаж болохгүй. Хүүхэд бол улс орны ирээдүй, сургууль бол үндэсний нийтлэг хэлийг түгээн дэлгэрүүлэх чухал байр суурь, багш нар бол үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал боловсон хүчин юм. Багш бүр хүүхдүүдийг эх орны нийтлэг хэлийг ашиглах чадварыг дээшлүүлэхэд сургаж, удирдан чиглүүлж, үндэсний эв нэгдлийн үрийг хүүхдийн зүрх сэтгэлд суулгаж өгөх ёстой" гэв.
Адилхан үсэг бичиг, адилхан үг хэл, адилхан оюун сэтгэлтэй байдаг. Үсэг бичиг, үг хэл бол сэтгэл хоорондын гүүр юм. Үндэстний нийтлэг хэрэглэх хэлийг сурталчлах нь харилцааны саад тотгорыг арилгаж, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг гүнзгийрүүлж, бүх үндэстэн ястны нийтлэг үнэт зүйл, өвөрмөц байдлыг хөхүүлэн дэмжиж, ингэснээр хүмүүс нэгдэж, бие биедээ сэтгэлээр найдаж болно.

Нарантуяа "Үндэсний эв нэгдэл бол бүх үндэстний ард түмний амин сүнс бөгөөд үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах нь бидний хамтын үүрэг юм. Ерөнхий нарийн бичгийн дарга аа "Бид хэзээд анарын үр шиг бие биетэйгээ эв нэгдэлтэй байна гэдэгт итгэлтэй байгаарай" гэв.

Хятад Улсын “Хоёр чуулган”-ы уулзалт тун удалгүй болох гэж байгаа бөгөөд Нарантуяа өдөр бүр санал хүсэлтээ нягт нямбай цэгцэлж, олны хүлээлтийг хөсөрдүүлэхгүй байх талд анхаарч, шинэ аяндаа мордож, шинэ зүтгэл чармайлт гаргах болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : nmgnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл