
Шилийнгол аймгийн коллежийн уртын дуу, морин хуурын мэргэжил нь хоёрдугаар ээлжийн үндэстний соёлыг уламжлах, шинэчлэх үлгэр жишээ мэргэжлээр сонгогджээ.
Боловсролын яам, Соёлын яам болон Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс хоёрдугаар ээлжийн үндэстний соёлыг уламжлах, шинэчлэх үлгэр жишээ мэргэжлийг Хятад улсын хүрээнд 62-ыг сонгосон байна.
Шилийнгол аймгийн коллежийн уртын дуу, морин хуурын мэргэжил нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил болон үндэстний соёлын хөгжлийн шаардлагатай зохицон, мэргэжлийн хичээлийн хөтөлбөрөө гүнзгийрүүлэн, багш нарын ур чадвар, сургалтыг сайжруулж байна. Мөн алдарт морин хуурч Ч.Булаг, алдарт дуучин Лхасүрэн, цоорын уламжлагч Манлай, уртын дууны уламжлагч Цагаанхүү нарыг урин багшлуулж, Өвөр Монгол төдийгүй Хятад улсын хэмжээнд нэр хүндтэй үлгэр жишээч мэргэжлийн чиг хандлагыг өгчээ.
