solongonews
”Швейцарийн хийсэн” болон ”Хятадын хийсэн” нийлж, илүү сайн үр дүнд хүрнэ
2017-01-15 02:17
”Швейцарийн хийсэн” болон ”Хятадын хийсэн” нийлж илүү сайн үр дүн авч ирнэ.

Швейцари улс нь “бредийн улс” хэмээх сайхан алдартай билээ. Шоколад, бяслаг, цаг, хутга гээд "Швейцарийн хийсэн" нь чанар сайн бүтээгдэхүүний төлөөний нэр болсон байна.

Уран нарийн “дархчуудын санаа”-наас гадна, шинийг санаачлах нь "Швейцарийн хийсэн" эд амжилтад хүрсэн чухал шалтгаан болжээ. 2016 оны бүртгэлээр шинийг санаачлах талаар Швейцари улс нь дараалан зургаан жил дэлхийд тэргүүлсэн байна. Швейцари улсын нэг хүнд ногдох патент нь дэлхийн тэргүүн эгнээнд орох бөгөөд нэг хүнд ногдох нобелийн шагнал хүртсэн хэмжээ бусад улсаас давжээ.

Одоогоор Хятадын бүтээгдэхүүн яс чанараас оюун ухаан уруу шилжиж бий болохоор ур мэргэжил, бренд, хангалт хэрэгцээний бүтэц зэрэг талаар зүтгэх хэрэгтэй. Мөн уран нарийн “дархчуудын санаа” болон шинийг санаачлах, бадруулах нь дутагдаж болохгүй. Швейцарийн хөгжлийн дунд илэрсэн дархчуудын санаа болон шинийг санаачлах санаа нь Хятадын хөгжлийн үзэл баримтлалтай сайн нийцнэ.

Хятадын "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөлтийн дурдсан таван зүйлийн хөгжлийн үзэл баримтлал дунд шинийг санаачлахыг хамгийн тэргүүнд тавьжээ.

Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлэх болон шинийг санаачлах арга хэлбэрээр эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүч болгож байгаа нь Швейцари улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Jean-Jacques de Dardel-д гүн сэтгэгдэл үлдээжээ. Түүний бодлоор, Швейцари улс бол шинийг санаачлах талаар дэлхийн хэмжээнд тэргүүн эгнээнд орох улс болно. Хятад улстай хамтран ажиллах талаар ирээдүйд маш их болом байна.

2016 онд Хятад, Швейцари хоёр улс шинийг санаачлах стратегийн түншийн харилцаа байгуулжээ. Энэ нь Хятад улсын анх удаа шинийг санаачлах нэрээр гадаад улстай стратегийн хамтын ажиллагааны харилцаа байгуулж байгаа юм.

Jean-Jacques de Dardel хэлэхдээ: - Хятад, Швейцари хоёр улсын энэхүү онцгой харьцаа нь Швейцарийн “Аж үйлдвэрийн 4.0” болон “Хятадын хийсэн 2025”-тай холбох талыг ахиулна.

Хамтран ажиллаж шинийг санаачлах болон шинийг санаачлах талаар хамтран ажиллахад Хятад, Швейцари хоёр улс харилцан суралцаж, харилцан солилцож, "Швейцарийн хийсэн" болон "Хятадын хийсэн” нийлж байж сайн үр дүн олох юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл