Сүүлийн өдрүүдэд Орчон өөртөө засах хошуу амьдралын бэрхшээлээс болон сургуульдаа дахин суралцаж чадахгүй болсон ядуу буурай амьдралтай сурагчдын асуудлыг шийдвэрлэсэн байна. Хятадын ядуурлыг буруулах төрийн бодлогын дагуу Орчон хошуу ядуу буурай өрхийн бүх сурах насны хүүхдийг хамруулан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр шаргуу ажилласан болно.

Өнгөрсөн жил тус хошуу боловсролыг дэмжих ажилд 23.73 сая юань санхүүжүүлж, 145115 сурагчдад тусламж үзүүлсэн болно. Үүнээс гадна тус хошуу боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, сургууль байгуулах нөхцөлийг сайжруулсан болно. Үүнд: 75.15 сая юанийн хөрөнгө оруулалтаар хөдөө тосгоны 12 хүүхдийн цэцэрлэгийг засан шинэчилж, 27 сургуулийн сурагчийн дотуур байр болон спортын талбайг засан сэлбэсэн юм. Мөн “Хөдөө тосгоны заавал эзэмших боловсролд хамрагдсан сурагчдын хоол хүнсийг сайжруулах төлөвлөгөө”-г тогтоон хэрэгжүүлж, жил бүр 9.5 сая юанийн хөрөнгө мөнгө оруулан 25 сургуулийн 115 мянган сурагчдад ашиг хүртээхээр тогтоосон болно. Сүүлийн өдрүүдэд Орчон өөртөө засах хошуу амьдралын бэрхшээлээс болон сургуульдаа дахин буцан суралцаж чадахгүй болсон ядуу буурай сурагчдын асуудлыг шийдсэн байна.
