solongonews
Малчин ардын хүү билээ би
2021-06-30 20:23
Малчин ардын хүү билээ би

"Долоодугаар Сарын Нэгний Одон" гардуулах ёслол 06 дугаар сарын 29-нд Ардын Их Хурлын Танхимд боллоо. Энэхүү үйл явдал нь ХКН анх удаагаа Намын Төв Хорооны нэрийн өмнөөс намын үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж, оюун санааны үнэт баялгийг бүтээсэн намын гишүүдэд "Долоодугаар Сарын Нэгний Одон"-г гардууллаа. ХКН-ын нийт 29 гишүүн энэхүү онцгой яруу алдрыг хүртсэн бөгөөд тэд Хятад улсын бүх салбарт ажиллаж буй намын гишүүдийн доторх хамгийн гарамгай шилдэг төлөөлөл нь юм. Энэ шилдгүүдийн нэгээр ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багийн намын дарга Тин. Баатар шалгарчээ.

“Намын Төв Хорооны итгэл үнэлгээнд талархаж байна. Энэ бол Өвөр Монголын яруу алдар, Өвөр Монголын ард түмний хамтын яруу алдар юм” хэмээн Тин.Баатар сэтгэгдлээ хуваалцлаа.

“Малчин” гэдэг үг Тин.Баатарын сэтгэл зүрхэнд онцгой байр суурийг эзэлдэг.

“Бүх Хятадын Шилдэг намын гишүүн, Хөдөлмөрийн жишээч, Үндэстний нэгдэл дэвшлийн үлгэр жишээч, Өөрчлөлт шинэчлэлийн хошууч” зэрэг олон олон алдар цолыг тэрээр хүртэж байжээ.

Орон нутагт 50 гаруй жил ажиллаж амьдрахдаа олон одонгоор энгэрээ мялаалгаж явсан ч "Би бол эгэл жирийн малчин хүн. Энэ бүхэн миний аз жаргал" хэмээн ярьдаг байна.

“Жанжны хүүгээс малчин” болсон амьдралын замдаа өөрийн мөрөөдлөө орон нутагтай холбож, малчин түмнийхээ хамгийн итгэлтэй үлгэр жишээч болжээ.

“Тал нутгийн экологийг хамгаалж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн сайжруулбал бидний амьдрал ёстой “Язгууртны амьдрал” болно гэж мэд” хэмээн Тин.Баатар цээж тэнийн ярих бөгөөд өөрийн гэсэн тав тухтай байшинд амьдрах нь хагийн сайхан жаргал билээ.

Их хотын сэхээтэн залуу хөдөө орон нутагт үндэс хатган аж төрөн амьдарч, эгэл жирийн малчнаас олон одонгийн эзэн болсон 50 гаруй жилийн хугацаанд уйгагүй зүтгэлээр орон нутагт үйлчилсээр иржээ.

1970-аад онд Тин.Баатар Хөххотоос Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багт сэхээтнээр ажиллажээ. Тухайн үед малчидтай хэл ам нэвтэрч, санаа бодлоо солилцож, хөдөөний амьдралд дасна гэдэг хотын залуу Тин.Баатарт туулж гарахаас өөр зам үгүй байлаа. Гэвч тэрээр хоёр жилийн хугацаанд монгол хэлд нэвтэрч, төл тосох, өвс хадах, эмнэг сургаж адуу хариулах зэрэг бүх ажилд гаршиж эхэлсэн бөгөөд жинхэнэ малчин амьдралыг эхлүүлжээ. Тухайн үед багийн сүүний үйлдвэр ашиг орлого муутай байхад Тин.Баатар хариуцан авч хоёр жил гаруйн хугацаанд 50 мянган юанийн орлоготой болгосон нь малчин түмний хүндлэлийг олж, үүнээс эхлэн түүнийг өөр “нүд”-ээр хардаг болжээ.

1976 онд Тин.Баатарын аав жанжин Тин Мао ӨМӨЗО-ы намын хоёрдугаар даргаар ажиллаж байжээ. Тухайн үед орон нутагт сэхээтнээр ажиллаж байсан залуус хотод буцаж ажиллах бодлого гарч, олон залуус хотод ажилд оржээ. Гэвч Тин.Баатар өөрийн очсон нутаг уснаас салалгүй тухайн нутгийн байгаль орчин, экологийг сайжруулах аянаа эхлүүлсэн нь хэн бүхний санаанд ороогүй зүйл болжээ.

1983 оноос хойш мал аж ахуйн оронд нутаг бэлчээрийг өрхөд хувьчлан өгөх дүрмийг хэрэгжүүлж, малчдын үйлдвэрлэл, амьдралыг дэмжсэн ч туршлага бага, үйлдвэрлэлийн хүч муутайгаас болоод байгаль орчны эвдрэл хүнд ноцтой болов.

Орон нутгийнхаа байгаль орчныг сайжруулахын тулд 1986 онд тэрээр өөрийн 60 гаруй хонио зарж, 300 гаруй мү талбай бүхий хадлангийн нутгаа тороор хүрээлж, нутгийнхаа ард түмэнд үлгэр жишээ үзүүлжээ. Тухайн үеийн бүртгэлээр Тин.Баатарын хүрээлсэн хадлангаас 9 морин тэрэг өвс хадаж, энэ нь өөр нэгний хүрээлэн авсан 1000 мү хадлангаас хадсан өвсний хэмжээтэй тэнцжээ. Мөн тэднийх өвс бордоо сайтай болохоор үхэр нь үнэ хүрч, бусад малчин айлын үхрийн үнээс нэг дахин өндөр байлаа. Энэхүү ил тод харьцаа нь малчин түмэнд аливааг ойлгуулж, Саруултуяа баг Шилийнгол аймгийн хэмжээнд хамгийн анх нутгаа торлон хүрээлж орлогоо нэмэгдүүлсэн үлгэр жишээ болжээ.

Тин.Баатар байгаль орчноо сайжруулах, малчдын амьдралыг сайжруулах талд олон аргыг туршин хэрэгжүүлжээ. Эдгээр туршилтаас “Туурайн онол” хэмээх арга туршлагыг дүгнэн гаргажээ. Тухайлбал нэг үхэр болон 5 хонины үр ашиг нь бараг адилхан, гэвч 1 үхрийн байгаль орчинд учруулах хор хөнөөл нь 5 хониноос бага байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын хувьд ч бага.

Өнөөдөр болоход Тин.Баатар 30 гаруй жилийн туршлагаар дамжин байгаль орчноо хамгаалах талд өөрийн орон нутагтаа тохирсон арга замыг хайж олжээ. Ингэснээр тэдний хэрэгжүүлсэн арга зам нь Шилийнгол аймагтаа жишээ болж, малын үүлдэр ч сайжирч эхэлжээ. “Ийм сайхан нутаг бэлчээрт 50 үхэр тэжээхэд л жилийн орлого 500 мянган юанийг давна. Бид анхнаасаа ийм амьдралыг мөрөөдсөөр ирсэн” гэж байлаа.

Бүх Хятадын хөдөлмөрийн жишээчээс өнөөдрийн “Долоодугаар Сарын Нэгний Одон”-гийн эзэн болтлоо энэ олон жилийн турш тэрээр орон нутгийн малчдын дүр төрхийн элч, баяжих замд дагуулагч болжээ.

Авга хошууны залуу малчин Давхарбаяр түүний гарын шавь юм. Одоогоос долоон жилийн өмнө Давхарбаяр 1000 гаруй хонио зарж, 60 үхэр авч маллах арга, бүтцээ шинэчилжээ. Тэрээр хэлэхдээ “Энэ шинэчлэл нь Тин.Баатарын мал аж ахуйн амьдралдаа хуримтлуулсан арга туршлага, хөгжлийн санаанаас авсан жишээ” гэлээ.

Тин.Баатар хэдийгээр 60 насыг давсан ч ажил амьдралдаа шаргуу хөдөлмөрлөсөөр байна. Үүний зэрэгцээ хурал цуглаан, яриа тайлан хийж тун завгүй ажиллана. Хэчнээн завгүй байлаа ч малчин түмэнтэйгээ өөрийн туршлагаа харамгүй хуваалцдаг.

“Манайд жилд 10 мянга гаруй хүн судалж суралцахаар ирдэг. Хэлж байхаар хийж бай гэгчээр миний хуримтлуулсан туршлага тэдэнд хэрэгтэй байвал харамлаж, нууж хаах зүйлгүй” гэв.

Сүүлийн жилүүдэд тэрээр өөрийн туршлагаа дүгнэн “Орлого сайтай, зардал багатай, байгаль орчиндоо ээлтэй, хөдөлмөр хүч хэмнэдэг” дөрвөн талыг зохицуулж чадвал сая нутаг бэлчээрийг хамгаалж, ашиг орлогоо ч баталгаажуулж чадна. Би эгэл жирийн малчин. Миний аливаа бүхэн хөдөө нутагт байна. Энэ насандаа бид хөдөө нутгаа сахиж, 50 гаруй жил хуримтлуулсан арга туршлагаа малчин түмэндээ уламжилж, хамтдаа нутаг бэлчээрээ хамгаалан, байгаль орчноо хайрлаж, орон нутгаа бүтээн байгуулж, жаргалтай амьдралаа босгохоор үргэлжид хичээнэ” хэмээн энгэрээ одонгоор мялаалгасан Тин.Баатар итгэл дүүрэн ярьж байлаа.

Зохиогч: Бэлтгэсэн: Б.ХУРЦ
Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : SLGMT
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл