Энэ оны эхний хоёр сард санхүүгийн орлого 7 хувиар өсчээ
2019-03-19 16:00
Энэ оны эхний хоёр сард санхүүгийн орлого 7 хувиар өсчээ
Энэ оны эхний хоёр сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого 391,04 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувиар өсчээ. Үүнд төвийн нэгдсэн төсвийн орлого 194,15 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар өсч,орон нутгийн нэгдсэн төсвийн орлого 196,89 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээ 7.4 хувиар өсчээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын татварын орлого 351,14 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээ 6.6 хувиар өссөн ба татварын бус орлого 39,90 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар өссөн байна.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : finance.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
