2022 оны 08-р сарын эцсийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3054.9 тэрбум ам.доллар болж, 07-р сарын эцсийнхээс 49.2 тэрбум ам.доллар буюу 1.58 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2022 оны 08-р сард хил дамнасан хөрөнгийн урсгал оновчтой бөгөөд эмх цэгцтэй байж, дотоод валютын эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй болно гэж Гадаад валютын улсын ерөнхий газрын орлогч дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Чунь-Ин хэллээ. Мөн тэрээр:
- Олон улсын санхүүгийн зах зээлд томоохон улс орнуудын мөнгөний бодлогын хүлээлт, макро эдийн засгийн үзүүлэлтүүд болон бусад хүчин зүйлс нөлөөлснөөр ам.долларын индекс өсч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө буурсан байна. Валютын ханшийн хөрвүүлэлт болон хөрөнгийн үнийн өөрчлөлтийн нөлөөгөөр тухайн сард гадаад валютын нөөцийн цар хүрээ буурсан гэв.
