solongonews
Ши Жиньпин даргын айлчлалын тухай мэдээлж байна
2019-10-14 11:12
Ши Жиньпин даргын айлчлалын тухай мэдээлж байна.

Балбын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ши Жиньпин даргын айлчлалын эерэг ач холбогдлын талаар 10-р сарын 13-нд мэдээлжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Ши Жиньпин даргын Балбад хийсэн айлчлалыг түүхэн айлчлал болсон, Балба, Хятад хоёр орны харилцааг ихээхэн дээшлүүлсэн хэмээн тэмдэглэжээ.
Балбын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгсэл “Аннапурна Пост” сайт 13-нд өгүүлэл нийтэлж, Ши Жиньпин даргын айлчлал Балбын хувьд ховор боломж бөгөөд Балба, Хятад олон салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрсаг харилцаагаа улам сайжруулахын зэрэгцээ Балба улс Хятадын хөгжлийн туршлагаас суралцах шаардлагатай хэмээн онцолсон байна.
Балбын англи хэлний сонин “Катманду Пост” 13-нд тэргүүн нүүрэндээ Ши Жиньпин даргын айлчлалын холбогдох үйл ажиллагааг мэдээлсэн байна. Өгүүлэлд, Балба, Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны ирээдүйн хамтын ажиллагаа өргөн уудам хэтийн төлөвтэй байгааг онцлон өгүүлжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл