
“Haier” компаниас санаачлан байгуулсан Дэлхийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн музей Шаньдун мужийн Чиньдао хотноо саяхан нээлээ.

Тус музей нь уламжлалт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хувьсал, өнөөгийн цахилгаан барааны ухаалаг хэрэглээ хийгээд ирээдүйн хөгжлийн чиг хандлага гэх мэт сэдвээс бүрдсэн үзмэрүүдтэй аж. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн сүүлийн 100 гаруй жилийн хөгжлийн үйл явцыг эндээс харж болох юм. Музейн эртний үзмэрийн танхимд л гэхэд дэлхийн анхны хөргөгчийг байрлуулжээ. Энэ нь АНУ-ын “GE” брэндийн 70 гаруй настай хөргөгч аж. Түүнчлэн өнгөрсөн зууны 60-аад онд бүтээсэн гэр ахуйн төрөл бүрийн цахилгаан хэрэгслийг ч дэлгэжээ. Музейн хамт олон Хятадын 19 муж, хотын 135 агуулах, сан хөмрөгөөс 17 нэр төрлийн 206 гэр ахуйн хэрэгслийг цуглуулсан байна.
