solongonews
Монгол Улс дахь Тунляо хотын бизнесменүүдийн III уулзалт
2018-08-20 21:23
Монгол Улс дахь Тунляо хотын бизнесменүүдийн III уулзалт

Монгол улс дахь Тунляо хотын бизнесменүүдийн III уулзалт 2018 оны 08-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

ӨМӨЗО-ы Тунляо нутагтай Монгол Улсад ажиллаж амьдарч буй бизнес эрхлэгчид болон оюутны төлөөлөгчид уулзалтад оролцсон байна.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улс дахь Тунляо хотын бизнесмений холбооны дарга Ү Хаймин зохион байгуулж, ажлын дүгнэлт болон Тунляо хотын бизнесмений холбооны сүүлийн үеийн байдал, оршиж буй асуудлаар ярьж, ирээдүйн ажлаа төлөвлөжээ.

Сүүлийн үед Монгол Улс дахь Тунляо хотын бизнесмений холбоо нь тогтвортой  хөгжлийг баталгаажуулж, гишүүдээ нэмсээр байгаа бол одоо нийт 200 гаруй гишүүнтэй болоод байгаа юм байна.  

Шинээр сонгогдсон Монгол Улс дахь Тунляо хотын бизнесмений холбооны дарга Ван Шүгэнь ярихдаа: - Бүхий л аж ахуйн нэгжийн төлөөлөгч өнөөгийн байдлыг сайн ойлгож Хятад, Монголын нөхөрсөг, хамтын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, аж ахуйн нэгжийн хооронд, гишүүд хоорондын эв найрамдал, шинийг санаачлах талыг эрэлхийлэн, өөрийн нутаг орныхоо Засгийн газар, холбогдох байгууллага нэгжтэй идэвхтэй холбогдож, Тунляо хот болон Монгол Улсын эдийн засаг, соёлын солилцоонд хүч нэмрээ үзүүлж, хичээн зүтгэе гэлээ.


Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл