solongonews
Дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадал нэмэх болно
2023-02-02 14:35
Хятадын эдийн засгийн эрч хүч, боломж нөөц үргэлжлэн дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадал нэмэх болно.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хоёрдугаар сарын 01-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Энэ онд Хятадын эдийн засгийн эрч хүч, боломж нөөц бүрэн нээгдэж,  үргэлжлэн дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадал нэмэрлэх болно" гэлээ.

НҮБ саяхан "2023 оны дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв" тайланг нийтэлж, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 1.9 хувь хүртэл буурч, Хятадын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болно гэж төсөөлсөн байна. Түүнчлэн Олон улсын валютын сангаас гаргасан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-д мөн Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийг 5.2 хувьд хүрэх төлөвтэй гэжээ.

Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ "Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна. Энэ жил Хятадын эдийн засгийн эрч хүч, боломж нөөц бүрэн нээгдэж,  үргэлжлэн дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадал нэмэрлэх болно" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл