Боловсон хүчин болон нийгмийн баталгааны яамнаас 17-ны өдрийн мэдээлсэнээр, 2017 онд Хятад улсын янз бүрийн төрлийн мэргэжлээр гадаадад суралцачдын нийт тоо 608.4 мянгад хүрч, улсдаа буцаж буй төгсөгчдийн нийт тоо нь 480.9 мянгад хүрч, түүхийн урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна.
Мэдээгээр, Хятад улсын өөрчлөлт нээлтээс хойш 2017 оны сүүлч хүртэл Хятад улсын нийт 5.19 сая иргэд гадаадад суралцсан. Үүнд 3.74.08 сая нь нэгэнт сургуулиа төгсөж, 3.132 сая нь сургуулиа дүүргээд улсдаа буцах сонголт шийдвэрээ гаргаад байна. Энэ нь сургуулиа төгсөгчдийн тооны 83.73 хувийг эзлэв. ХКН-ын XVIII их хурлаас хойш сургуулиа дүүргээд улсдаа буцаж буй төгсөгчдийн тоо нэгэнт 2.31 саяд хүрэв.
