solongonews
Хятадын өмнөд умардыг холбосон үр тарианы гуравдагч тээврийн зам нээгдэв
2016-01-04 09:39
Хятадын өмнөд умардыг холбосон үр тарианы гуравдагч тээврийн зам нээгдэв.

2015 онд 600 тонн үр тариаг Хүньчүнь хотоос усан замаар Шанхайд тээвэрлэн хүргэсэн байна. Хятад улсад шууд төмөр зам, төмөр зам болон усан замын нэгдсэн тээврээс гадна өмнөд умардыг холбосон үр тарианы гуравдагч тээврийн зам нээгдсэнийг харуулж байна гэж Гирин мужийн Хүньчүнь хотын нислэгийн удирдах зөвлөлөөс сэтгүүлч мэдээллээ.

Хятадын Статистикийн газрын нийтэлсэн 2015 оны үр тарианы ургацын тайланд тэмдэглэхдээ, Хятадын үр тарианы нийт ургац 621 сая 435 мянган тонн байсны дотор Хармөрөн, Гирин, Ляонин, Өвөр Монголын үр тарианы нийт ургац 148 сая тонн байна. Хятад улсад үр тарианы гаргалтын таван муж байдаг бөгөөд түүний гурав нь зүүн хойд нутгийнх юм. Гирин мужийн үр тарианы бүтээгдэхүүний хэмжээ болон хүн тутамд оногдох үр тарианы хэмжээ олон жилийн турш улс даяар нэгдүгээр байр эзэлсээр ирсэн юм.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл