3 дугаар сарын 5-ны өдөр:
1. Төрийн зөвлөгөөний ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.
2. Улсын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн эх нооргийг хянан зөвлөнө.
3. Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны төлөвлөгөөний шийдвэрийн эх нооргийг хянан зөвлөнө.
4. Төв болон орон нутгийн 2015 оны эдийн засгийн урьдчилсан төсвийн хэрэгжилтийн байдал болон төв болон орон нутгийн 2016 оны эдийн засгийн урьдчилсан төсвийн шийдвэрийн эх нооргийг хянан зөвлөнө.
3 дугаар сарын 6-ны өдөр:
Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөнө.
3 дугаар сарын 7-ны өдөр:
"Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн эх нооргийг хянан зөвлөнө.
3 дугаар сарын 8-ны өдөр:
Төлөвлөлтийн тайлан болон эдийн засгийн урьдчилсан төлөвлөлтийн тайланг хянан зөвлөнө.
3 дугаар сарын 9-ний өдөр:
Эдийн засгийн урьдчилсан төлөвлөлтийн тайланг хянан зөвлөнө.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжяны хийсэн БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.
БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ли Жяньгүөгийн хийсэн буяны үйлсийн хуульд засвар оруулах санал зөвлөгөөг хянана.
3 дугаар сарын 10-ны өдөр:
БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг хянан зөвлөнө.
3 дугаар сарын 11-ний өдөр:
БХАТИХ-ын Байнгын хорооны буяны үйлсийн хуульд засвар оруулах санал зөвлөгөөг хянана.
3 дугаар сарын 12-ны өдөр:
Төлөөлөгчид амарна.
3 дугаар сарын 13-ны өдөр:
Ардын дээд шүүхийн дарга Жөү Чянгуаны хийсэн Ардын дээд шүүхийн ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.
Ардын дээд прокурорын ерөнхий прокурор Цао Жяньминий хийсэн Ардын дээд прокурорын ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.
3 дугаар сарын 14-ны өдөр:
Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.
3 дугаар сарын 15-ны өдөр:
Засгийн газрын ажлын тайлан, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хөтөлбөр, энэ оны хөгжлийн төлөвлөлт, энэ оны эдийн засгийн урьдчилсан төлөвлөлтийн шийдвэрийн эх нооргийг хянан зөвлөнө.
Бүх төрлийн шийдвэрийн эх ноорог, буяны үйлсийн хуулийн эх ноорог, XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Байнгын хорооны гишүүн Хуан Рүньчиүг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх тухай БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрийг хянан зөвлөнө.
3 дугаар сарын 16-ны өдөр
Засгийн газрын ажлын тайлангийн шийдвэрийн эх нооргийг батална.
Улсын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн эх нооргийг хянан зөвлөнө.
Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны төлөвлөгөөний шийдвэрийн эх нооргийг хянан батална.
Төв болон орон нутгийн 2015 оны эдийн засгийн урьдчилсан төсвийн хэрэгжилтийн байдал болон Төв болон орон нутгийн 2016 оны эдийн засгийн урьдчилсан төсвийн шийдвэрийн эх нооргийг хянан батална.
БНХАУ-ын буяны үйлсийн хуулийн эх нооргийг хянан батална.
БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн шийдвэрийн эх нооргийг хянан батална.
Ардын дээд шүүхийн ажлын тайлангийн шийдвэрийн эх нооргийг хянан батална.
Ардын дээд прокурорын ажлын тайлангийн шийдвэрийн эх нооргийг хянан батална.
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Байнгын хорооны гишүүн Хуан Рүньчиүг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх тухай БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрийн эх нооргийг хянан батална.
