solongonews
“Чингис хааны билиг сургаалын түүвэр” хэвлэгдлээ
2016-05-12 19:17
“Чингис хааны билиг сургаалын түүвэр” хэвлэгдлээ.

Өвөр Монголын Ордос хотын эзэн Хороо хошуунд “Чингис хааны билиг сургаалын түүвэр” номын нээлт болжээ. Нээлтийн арга хэмжээн дээр Өвөр Монголын Утга урлагийн холбооны тэргүүлэгч асан Аянга, Ордос судалгааны нийгэмлэгийн дарга асан Ч.Чулуу, Өвөр Монголын Их Сургуулийн профессор Буянхүү, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Г.Мөнх зэрэг монгол судлалын болон монгол түүхийн салбарын эрдэмтэн судлаачид оролцжээ.

И Шяодүн найруулж, Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн монгол хятад хэлээр харьцуулсан “Чингис хааны билиг сургаалын түүвэр”-ийг өөр нэгэн өнцгөөс Чингис хааны тухай судалсан байна.

“Чингис хааны билиг сургаалын түүвэр” нь “Монголын нууц товчоо”, “Эрдэнийн товч”, “Алтан товч” болон хятад хэлний орчуулгын “Дэлхийн байлдан дагуулагчдын түүх”, “Судрын чуулган”, “Их засаг” зэрэг ном судраас 1000 гаруй билэг сургаалыг сонгосны эцэст холбогдох салбарын эрдэмтдээр сонгуулж, нийт 320 зурвас билиг сургаалыг номдоо оруулж найруулсан байна. “Засаг төрийг засахуй”, “Оюун билгийг хүндэтгэхүй”, “Бие сэтгэлийг засахуй”, “Шударга журмыг эрхэмлэхүй”, “Итгэл хүндийг хичээхүй”, “Цэрэг дайныг мэдэхүй”, “Хүмүүнийг танин хэрэглэхүй”, “Хатуу зоригийг барихуй”, “Гүн ёсыг эзэмшихүй” , “Их засаг” зэрэг 10 хэсгээс бүрдсэн болно.

Чингисийн билиг сургаал нь нүүдэлчдийн нийгмийн тогтолцоо, дайн дажин, гүн ухаан, зан үйл, цээр ёс, амьдралын даатгал зэрэг нийгмийн бүх салбарт Чингис хааны тухай гүн гүнзгий тунгааж өгүүлсэн юм. Мөн Чингис хаан зөвхөн дайн байлдаанаар л Ази Европыг эзэлсэн цэрэг дайны эрдэмтэн төдий биш, харин ч хуулиар төрөө байгуулж зассан улс төрч гэдгийг тодорхойлон харуулсан юм. “Чингис хааны билиг сургаалын түүвэр” нь Чингис хааныг цэрэг дайны талаас нь илүү анхааран судалдаг хуучны хэвшлээс ялгарч, соёл иргэншил, сэтгэлгээний талаас задалж судалснаараа онцлог хэмээн эрдэмтэд үнэлжээ.

 

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл