solongonews
Хятадын аялал жуулчлалын салбарын экспо болно
2018-10-23 19:37
Хятадын аялал жуулчлалын салбарын экспо болно.

2018 оны Хятадын аялал жуулчлалын салбарын экспо 11-р сарын 09-нөөс 11-нд Тяньжинь хотод зохиогдоно. 700 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргах төлөвтэй бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай 50 мянган ам дөрвөлжин метр юм байна. 
Тус үзэсгэлэнд муж, ӨЗО, хотуудын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс, аяллын хөлөг онгоц, гэр машины баазын үзмэрийн бүс, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс, Бүс ба зам олон улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүс, жуулчдад зориулсан зочид буудал, аялал жуулчлалын компанийн худалдаа, бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүс, "аялал жуулчлал +” аж үйлдвэр нэгдэн хөгжсөн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүс, аялал жуулчлалын инновацийн төслүүдийн хэлцлийн үзэсгэлэнгийн бүс зэрэг 7 гол сэдэвт үзэсгэлэнгийн бүс зэрэг нийт 3000 гаруй лангуу ажиллуулах юм байна.
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Япон, Тайланд, Вьетнам, Малайз, Макао, Тайвань зэрэг 15 орон, бүс нутгийн аялал жуулчлалын дүр төрх, аялал жуулчлалын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, онцлог тоглолт зэргийг үзүүлнэ. Нэг бүс нэг зам олон улсын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэд Монгол, Энэтхэг, Балба, Шри Ланка, Афганистан, Польш, Иран зэрэг Нэг бүс нэг зам дагуу улс орон, бүс нутгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үзүүлэх юм байна.
2009 онд байгуулагдсан Хятадын аялал жуулчлалын салбарын экспо 9 дэх удаагаа амжилттай зохиогдож, нийт 80 гаруй улс орон, бүс нутаг, бүх Хятадын 31 муж, өөртөө засах орон, хотуудын төлөөлөл тус үзэсгэлэнд оролцсон байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл