
Алдрын танхимын гишүүдийг илээр зарлах хурал 4 дүгээр сарын 4-ний өдөр хуралдаж, шинээр нэр дэвшигч Хятадын алдарт сагсчин Яао Минтай Шакил Рашоун О’Нил видеогоор холбогдож, Naismith Memorial сагсан бөмбөгийн алдрын танхимын хорооноос Яао Мин зэрэг 10 хүн энэ оны ”Сагсан бөмбөгийн алдрын танхим”-д бичигдсэнийг албан ёсоор дуулгав.
Албан ёсны ёслолын үйл ажиллагааг энэ оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Massachusetts төвийн Спрингфилд хотноо зохион байгуулах болно. Naismith Memorial сагсан бөмбөгийн алдрын танхим анх 1959 онд байгуулагдаж, сагсан бөмбөгийн спортод хувь нэмэр оруулсан дасгалжуулагч, шүүгч буюу бусад хүмүүсийг бүртгэн авдаг байна. Одоогийн байдлаар алдрын танхимд нийтдээ 345 хүн бүртгэгдээд байгаа аж.


