Чүнчинд ухаалаг экспо болж байна
2020-09-18 11:13
Чүнчинд ухаалаг экспо болж байна

Хятад улсын Чүнчин хотноо “Ухаалаг экспо-2020” арга хэмжээ болж байна. "Ухаалаг технологиор эдийн засгаа сэлбэж, амьдралаа өнгөжүүлнэ" уриатай тус экспо үзэсгэлэнгийн гол талбай, салбар үзэсгэлэнгүүд мөн онлайн болон офлайн хэлбэрээр явагдсан байна. Экспод дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний сүүлийн үеийн загварууд дэлгэгджээ. Тодруулбал, гэрэл илчийг зохицуулагч ухаалаг шил, Бэйдү хиймэл дагуулын навигацын ухаалаг чип, 5G ухаалаг жолоодлогын систем, 5G+AR хослуулан зайнаас засварлах технологи, компьютерийн зөөлөн гар /keyboard/ зэрэг орчин үеийн бүтээгдэхүүнүүд байна. 551 компани экспод оролцсоны 148 нь гадаадын компани юм.





Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
