Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд Статистикийн үндэсний газрын гаргасан тоо баримтаас үзвэл, 5-р сард, Хятад улс ажил үйлдвэрлэл, бизнес худалдаа, зах зээлээ эрчтэй сэргээсний ачаар эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх хандлагаа хадгалсаар байна.
Үйлдвэрлэлийн хувьд, 5-р сард, Хятадын 20 саяас дээш хөрөнгөтэй аж үйлдвэрлэлийн нэмэгдлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өсөж, өсөлтийн хурд 4-р сартай харьцуулахад 0.5 нэгжээр нэмэгджээ. Үүнд тоног төхөөрөмж, дээд технологийн үйлдвэрлэл хурдтай нэмэгдсэн байна. 5-р сард үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хувиар өссөн бол 4-р сард 4.5 хувиар буурсан байна.
Эрэлт хэрэгцээний хувьд, 5-р сард, нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар буурч, 4-р сараас 4.7 нэгжээр буурчээ. 1-5-р сард үндэсний үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар буурч, 1-4-р сар хүртэл 4 нэгжээр буурчээ.
Ажил эрхлэлтийн хувьд, 5-р сард, үндэсний хэмжээнд ажилгүйдлийн түвшин 5.9 хувьд хүрч, 4-р сараас 0.1 нэгжээр буурсан байна. Тэдгээрийн дундаас 25-аас 59 насны иргэдийн ажилгүйдлийн түвшин 5.4 хувь буюу 0.1 нэгжээр буурсан байна. Харин 1-5-р сард үндэсний хэмжээнд хот, хөдөөгийн 4.6 сая шинэ ажлын байр бий болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.37 саяар нэмэгджээ.
Статистикийн үндэсний газрын мэргэжилтнүүдийн төсөөлж байгаагаар, 5-р сард эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирч, эдийн засгийн үйл ажиллагаа сэргэсээр байна. Үүний зэрэгцээ, гадаадын хижиг тахал, дэлхийн эдийн засгийн байдал улам ноцтой болж байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас дотоодын эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаанд олон эрсдэл, хүндрэл бэрхшээл учруулж байна.
