X8424 дугаар “Гуанжөү, Манжуур, Орос”-ын Хятад, Европын ээлжийн галт тэрэг Манжуурын галт тэргэний өртөөнд ачаагаа солиод боомтоор гарч байв. Энэ ээлжийн галт тэрэг Оросын Моксвагийн Версинове өртөөнд шууд хүрэх юм. Гуанжөүгээс ирсэн энэ ээлжийн галт тэрэг 400 тонн электрон бүтээгдэхүүн, хувцас хунар, шаахай гутал, машин механизмын тоног төхөөрөмжийг тээж байгаа юм байна.
Бүртгэлд үндэслэхэд, 2019 оны 1—4-р сард Гуанжөү боомтын хянан удирдаж байгаа “Гуанжөү, Манжуур, Орос”-ын Хятад, Европын ээлжийн галт тэргээр гаргасан бараа бүтээгдэхүүнд Жүжян мөрний гурвалжин хойгийн орны бүтээгдэхүүн 90 хувийг эзэлж, үүнд LED гэрэлтүүлгийн төрлийн бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар нэмэгдэж, гар утас, мэдээ мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн оны мөн үеэс 120 хувиар нэмэгдсэн байна.
Гуанжөү гаалийнхны танилцуулсанаар “Гуанжөү, Манжуур, Орос"-ын Хятад, Европын ээлжийн галт тэрэгний өгөх ач холбогдол гүнгийрэх тоолонд Гуанжөү Шэньжэний шинжлэх ухаан мэргэжлийн шинийг санаачлах корридорын дагуух орнуудын аж ахуйн нэгжийн өндөр нэмэгдэл өртөг бүхий таваарын эзлэх харьцаа тогтвортой нэмэгдэв. Хятад, Европын ээлжийн галт тэргээр экспортлох бараа бүтээгдэхүүн нь хувцас хунар, малгай, шаахай гутал зэрэг уламжлалт бараа бүтээгдэхүүнээсээ электрон тооцоолох машин, гар утас зэрэг мэдээ мэдээллийн ба хэрэглээний төрлийн электрон бүтээгдэхүүн зэргийг багтаасан өндөр нэмэгдэл өртөгтэй бараа бүтээгдэхүүн болж хувирсан байна.
Хятад, Европын ээлжийн галт тэрэгний тээвэр түргэн хөгжсөн нь Хятад, Оросын хоёр талын арилжаа түргэн нэмэгдсэнтэй холбоотой, Хятад улс найман жил дараалан Оросын нэгдүгээр том худалдааны түнш улс болж, 2018 оны хоёр талын худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларыг давсан байна. Үүний зэрэгцээ буцаж зорчих Хятад, Европын ээлжийн галт тэргээр тээвэрлэж импортлох Оросын модон материал, тариалангийн бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүн нэмэгдэж, Үхан, Чэндүн, Чүнчин, И-ү зэрэг газарт шууд хүрэх болсон байна.
