solongonews
​Ши Жиньпин Гвинейн ерөнхийлөгчтэй уулзав
2018-09-01 21:51
Синьхуа Агентлагийн мэдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин Гвинейн ерөнхийлөгч Алфа Контетэй 09-р сарын 01-нд Ардын Их Хурлын Танхимд уулзав.

Гвиней улс  шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Сахарын элсэн цөлөөс өмнийн анхны Африкийн улс гэдгийг Хятадын засгийн газар, ард түмэн мартах ёсгүй.  Сүүлийн жилүүдэд Хятад Гвинейн стратегийн хамтын ажиллагааны  түншлэлийн харилцаа хурдтай хөгжиж байна. Хятад  улс хоёр орны уламжлалт нөхөрлөлийг нандигнадаг бөгөөд  Гвинейтэй хамтдаа "Нэг бүс нэг зам" -ыг  сайтар бүтээн байгуулж, хоёр орны найрамдлыг хамтын  ажиллагааны үр дүн болгож, Хятад, Гвиней, Хятад,  Африкийн нөхөрлөлийг хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий хүргэхэд бэлэн байна. Хоёр тал олон талт худалдааны систем,  Африкийн энх тайван, аюулгүй байдал  зэрэг асуудлаар зөвшилцөн, хоёр орны болон хөгжиж буй орнуудын нийтлэг  эрх ашгийг хамгаалах ёстой гэжээ.

Алфа Конте: Манай хоёр орны нөхөрлөл удаан  жилийн түүхтэй, ирэх онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ  удаагийн чуулга уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэн найдаж байна  гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл