Энэ бол Өвөр Монголын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад нэгдэн орсон тунхаг. Гэхдээ энэ нь Өвөр Монгол орны өвөрмөц онцгой давуу талаас гаралтай юм.
Өвөр Монгол орон улсын дотоодод найман муж оронтой хөршилдөг. Гадаадад Орос, Монгол Улстай хил залгаа, “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор”-ын төлөвлөлтийн долоон зурвас төмөр замын доторх зургаан зурвас нь Өвөр Монгол орноор дайран өнгөрдөг. Одоогоор нэвтрүүлж байгаа Хятад, Европын туршилтын галт тэрэгний 60-аас дээш хувь нь Өвөр Монгол орноор өнгөрч байна. Эдгээр нь “Нэг бүс нэг зам ”-д нэгдэн орох орон байрын давуу талыг бүрэлдүүлсэн. Өвөр Монгол орон болон хөрш зэргэлдээх муж, орон, мөн бүх Хятад улсын цар хүрээнд энерги ба химийн аж үйлдвэрийн цар хүрээн дэх хамтын ажиллагааны ирээдүй маш сайн байдаг. Энэ нь Өвөр Монгол орны “Нэг бүс нэг зам”-д нэгдэн орох эдийн засгийн давуу тал болжээ. Өвөр Монгол орон болон Орос, Монгол Улстай соёл, аялал жуулчлал зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаа ерөнхийдөө нягт байдаг. Энэ нь Өвөр Монгол орны “Нэг бүс нэг зам”-д нэгдэн орох соёлын хамтын ажиллагааны давуу тал болсон юм.
Давуу талаа хөдөлгөх хүч болгон өөрчилж чадвал сая хөгжлийн ирээдүйтэй. Өвөр Монгол орноо Хятад улсын умардад нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулж, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад чухал үйлчлэл үзүүлнэ. Өвөр Монгол орны “Нэг бүс нэг зам”-д нэгдэн орох ажил ийнхүү бодит үйл ажиллагаагаар илэрч, үр бүтэмж нь нүдэнд үзэгдэн гарт баригдаж эхэллээ.
Өнгөрөгч оны 12 дугаар сард Өвөр Монгол орны өмнөх нэг ерөнхийлсөн гааль батлах орон болох Манжуурын ерөнхийлсөн гааль батлах орон ашиглалтад орсон. Улмаар гаалийн татваргүйгээр эдшүүлэн боловсруулах, арилжаа худалдаа хийх зэрэг чадамж бүрдүүлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны энэ талаарх хоосон орон зайг өөрчилж, “Нэг бүс нэг зам”-д нэгдэн орох цаг үеийг заагласан хөгжлийн шатанд орсон юм
Энэ жилийн тавдугаар сард Алшаа зүүн хошуунд байрлаж байгаа Өлзий хилийн боомтод есөн том барилгын ажлаа эхлүүлэх ба хилийн боомтын бараа таваарын боомтоор өнгөрүүлэх хэмжээ нь жилд 20 сая тоннд хүрэх болно. Энэ нь зүүн тийшээ умард оронтой холбогдон өмнө зүг рүү Сы Чуань, Чүн Чинтэй холболдоно. Баруун тийшээ Дунд Азитай залгагдаж, умард зүгт Орос, Монгол Улстай нэвтрэлцсэн чухал хүйс инженеринг болж, Өвөр Монгол орны “Нэг бүс нэг зам”-д нэгдэн орох бас нэгэн бэлгэ тэмдгийн чанартай инженеринг болсон.
“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт Өвөр Монгол орны аж ахуйн хөгжилд нэн олон шинэ аз тохиол олголоо. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад маш гүнзгий нэгдэхийг зорьж, Өвөр Монгол орон хурдан мориндоо ташуур нэмэн хүчлэн давхиулсаар …
