solongonews
Хятадын цагаач иргэдийн үндэсний хэрэг эрхлэх газар байгуулав
2018-04-03 10:21
Үндэсний цагаач иргэдийн ажил эрхэлсэн газар, БНХАУ-ын хилээр нэвтрэх ажил эрхэлсэн газрын нээлтийн ёслол 04-р сарын 02-ны өдөр болов.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Гүө Шэнкүнь ёслолд оролцов. 

"Нам төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай төсөл"-ийг үндэслэн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилээр нэвтрэх ажлыг удирдах, хилийн хяналт шалгалтын ажлын эрх үүргийг нэгтгэн, виз олгох менежментийн зохицуулалтын механизмыг сайжруулан, Үндэсний цагаач иргэдийн ажил эрхэлсэн газрыг шинээр байгуулж, БНХАУ-ын Хилээр нэвтрэх ажил эрхэлсэн газрыг байгуулж, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам удирдах болгожээ. 

Гүө Шэнкүнь ёслолд оролцох үеэр хэлэхдээ: Үндэсний цагаач иргэдийн ажил эрхэлсэн газар байгуулж буй нь Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хороо нам, улс орны ажил үйлийг ерөнхийд нь харгалзан үзэж гаргасан чухал шийдвэр бөгөөд нам, төрийн байгууллагын өөрчлөлтийн чухал агуулга юм. Намын төв хорооны шийдвэрийн дагуу чухал дамжлага, зангилаа цаг үед байгууллагуудыг нэгтгэх, боловсон хүчнийг нэгтгэх, эрх үүргийг нэгтгэх, салбарыг уялдуулах зэрэг бүх талын ажлыг урагшлуулан, хууль дүрмийг хатуу мөрдөж, халуун дотно үйлчилгээ үзүүлэн, ард иргэд, Хятадад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд илүү тав тухтай үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.  

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл