solongonews
Үйсэн зургийн урлал
2017-07-14 16:27
Уул ус, униар будан бие биедээ уусаж, үзүүргүй үргэлжлэх их Хянганы намхан толгод хөвчдөө цэнхэрлэн үзэсгэлэн бөгөөд жавхлан харагдана.

         Үлгэр түүхэнд  Цагаан өндөр гэж нэрлэх энэ намхан оргилыг одоо Бай Ланфэн гэж нэрлэдэг.  Энэ нэрээр хот болон суурьшсан багахан сууринд эх байгаль урлагийг бүтээдэг их эртний уламжлал бол энэ газарт бий болсон үйсэн зураг юм. Улсын  зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн энэхүү оюун ухааны өвийг модон хальсаар бүтээснийг харахад ямар ч уран зураачдын аварга бүтээлээс дутахааргүй үнэ цэнэтэй.

Уул устай газарт ургамал амьтан элбэг. Хянган давааны элгэнд нэрийг нь мэдэхгүй олон модод энэхүү урлагийн бүтээлд хамгийн үнэтэй бор материал хангасан юм. Үйсэн зураг нь модон хальсаар нааж гаргадаг бөгөөд ямар ч өнгө будаг оруулах шаардлагагүй байдаг. Өөрөө зургийн бор төлвөө гаргасны дараа элдэв зүйлийн модон хальсаар өнгө ялгаруулан наахад л уул ус, ургамал амьтан, хүний дүр, эдлэл хэрэгсэл... гээд олон дүрийг бүтээж чаддаг.

Зуун зууны уламжлал дунд уран гар, ухаандаа түшиглэн бидний үед хүрч ирсэн энэхүү урлагийн бүтээлийг одоо гараа гаргаж урлаж чадах хүн тун ч цөөн болжээ. Аялал жуучлалын хөгжлийг дагалдаад энд тусгай үйсэн зургийн ажиллах газар гарч, хүмүүс үйсэн зургаар амьдралдаа орлогоо нэмэгдүүлэх нэгэн арга болгосон байна.

 

 

Зохиогч: Сувд Мөнхбаяр Хурц
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Амьдрал гаргийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл