Шри Ланка үндэсний хэмжээнд хөл хорио тогтоолоо
2021-05-13 10:08
Шри Ланка улсын Засгийн газар энэ сарын 12-ны өдөр ”Ковид-19”-ийн цаашдын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 13-ны оройноос эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно гэдгээ мэдэгдэв.
Шри Ланка дахь -Ковид-19"-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төвийг хариуцагч албан тушаалтан Силва 12-ны өдөр мэдэгдэхдээ:
- Үндэсний хэмжээнд хориг тогтоох тушаал 13-ны 23 цагаас эхэлж, 17-ны үүрийн 04 цаг хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. 17-ны өдрөөс хойш хөл хорионы хугацааг шөнийн 23:00 цагаас дараа өглөөний 04:00 цаг болгон өөрчилж, 05-р сарын 31 хүртэл үргэлжлүүлнэ гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
