solongonews
Амны хаалтны уян хатан зөвлөмж нийтлэгдлээ
2020-05-19 10:00
Хятадад амны хаалтны талаар уян хатан зөвлөмж нийтлэгдлээ

Хятадын Төрийн зөвлөлийн Өвчин халдварын эсрэг ажлыг удирдах баг саяхан хэвлэлийн хурал хийжээ. Уг хурлын үеэр өвчин халдвараас сэргийлэх үндэсний төвийн судлаач фэн Лүжю “Агааржуулалт сайтай, хүмүүс цөөн, аюулгүй зайг хадгалах боломжтой бол маск зүүхгүй байсан ч  болох” талаар зөвлөв. 

Түүний зөвлөгөөг товчилбол:

- Задгай агаартай цэцэрлэг, хүн цөөн гудамж, задгай спортын талбайд амны хаалтгүй байж болно. Тэр дундаа тухайн орчинд эрчимтэй дасгал хийсэн тохиолдолд амны хаалт зүүх чухал биш.

- Сүүлийн үед өвчин халдварын тохиолдол үүсээгүй, эрсдэл багатай бүс нутгийн оффис, уулзалтын өрөө, барилгын талбай, сургуулийн агааржуулалт сайтай, хүмүүсийн нягтрал бага газар амны хаалт зүүхгүй байж болно. 

Гэхдээ дараах гурван байдалд амны хаалт зүүхийг зөвлөж байна.

- Хүмүүс ихтэй олон нийтийн хязгаартай орчинд амны хаалт зүүхийг зөвлөж байна. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэл, цахилгаан шат, хүн олонтой, агааржуулалт муу битүүл орчин.

- Тухайн хүн өөрөө өвчилсөн, халуурсан, мөн дээр нь ханиах зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй бол амны хаалт зүүх хэрэгтэй. Энэ нь бусдад өвчин халдварыг дамжуулахгүй байх хамгийн сайн сэргийлэлт юм. Үүнээс хойш өвчилсөн тохиолдолд тухайн иргэн амны хаалттай байхыг зарчмын хувьд зөвлөж байна.

- Иргэд эмнэлэгт очихдоо эмчид үзүүлж буй өвчтөн болон дагалдан очиж байгаа гэр бүлийн хүмүүс бүр амны хаалттай байх хэрэгтэй. Өвчин халдварын чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд зориулалтын амны хаалт, хамгаалалтын хувцастайгаар ажиллах хэрэгтэй гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл