solongonews
Хятад орон дэлхийн эрхтэн худалдаалахад цохилт өгөхөд тусалж байна
2017-03-01 16:09
Австралийн эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжилтэн:
Хятад орон дэлхийн эрхтэн худалдаалахад цохилт өгөхөд тусалж байна.

Хятадын олон улсын радиогийн www.Cri.cn-ний \Сэтгүүлч Жан Шюй, Сү-И-гийн мэдээлснээр\: Сүүлийн үед Австралийн Гриффитих Их Сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах асуудал эрхэлсэн алдарт мэргэжилтэн Кампбэлл Фрасэр доктор сэтгүүлчдийн асуусан асуултад хариулах үеэр БНХАУ “Эрхтэн худалдаалахын эсрэг дэлхийн дээд хэмжээний уулзалт”-д дурдсан “БНХАУ-ын төсөл” маш сайн байна. Хятад орон дотоодын эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаа шийдвэрлэх талаар ахиц дэвшилд хүрсэн төдийгүй, эрхтэн худалдаалахад цохилт өгөх талаар дэлхийд тусалж гэж илэрхийлэв.

Мэдээнээс үзэхэд, Фрасэрийн гол судалгааны салбар нь улс дамнасан хүний эрхтэн худалдаалах асуудал болно. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан улс орнуудын эрүүл мэндийн албан хаагчид, ашгийн бус байгууллага болон хууль хэрэгжүүлэх байгууллагатай хамтран хүний эрхтэнг хууль бусаар худалдаалахад цохилт өгөх явдал болно. Фрасэр 2 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Ватиканы хот улсын Шашны хааны ШУА-д болсон “Эрхтэн худалдаалахын эсрэг дэлхийн дээд хэмжээний уулзалт”-д оролцсон билээ.

Фрасэр сэтгүүлчдэд мэдэгдсэнээр, тэрээр 2008 оноос хойш дэлхийн эрхтэн худалдаалах хөгжлийн чиг хандлагад хяналт тавьж, дэлхийн олон газраар явж, 1000 гаруй эрхтэн худалдаалахад хохирогчид, худалдан авагч, зуучлагчид болон эмч нарыг сурвалжилсан байна. “Миний судалгааны үр дүнгээс үзэхэд, гадаадын хүмүүс Хятадад ирж эрхтэн шилжүүлэн суулгах чиг хандлага зогссон гэдэгт найдаж байна. Хятад орны өөрчлөлт бол үнэн бодитой, мөн энэ шалтгааны улмаас дэлхийн хамтын нийгэмлэг Хятад орны энэхүү өөрчлөлтийг дэмжиж хөхүүлбэл зохино гэж би хувьдаа үзэж байна. Бид гар гараасаа хөтлөлцөн эрхтэн худалдаалах явдалд цохилт өгөх ёстой. Харин манай ухаарсан хүмүүсийн улс төрийн сурталчилгааг зогсоохыг санаархагчдын үгийг сонсох биш” гэж Фрасэр хэллээ.

Фрасэрийн хэлж байгаа “Манай ухаарсан хүмүүсийг зогсоохыг санаархагчид” гэдэг нь Фалүньгүнгийн хүмүүсийг хэлж байна. Тэд Хятадын Засгийн газар Фалүньгүнгийн хүмүүсийн эрхтэнг “Амьдаар авч”, хууль бусаар Хятадын хэмжээнд тэрчлэн хилийн чанадад борлуулж байна гэцгээж байна.

Фрасэр сэтгүүлчдэд мэдэгдсэнээр, түүний судалгааны бүтээл Фалүньгүнгийнхтэй нийцдэггүй. Тиймээс тэрээр хувь хүнийхээ хувьд Фалүньгүнгийн хүмүүс түүнийг олон удаа үймүүлжээ. “Өнгөрсөн жилийн 8 дугаар сард Хонконгтболсон Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн XXVI их хуралд би өөрийн судалгааны бүтээлээр илтгэл тавих үеэр тэд \Фалүньгүнгийн хүмүүс\ хурал зохион байгуулагч талд гомдол гаргаж, мөн миний ажил олгогчид гомдол гаргасан. Би илтгэл тавих бүрт намайг харааж, чанга дуугаар бархирч, миний хэлэх үгийг таслан зогсоохыг санаархдаг байна”.

Фрасэр хэлэхдээ, тухайн үед тэрээр өөрөө Халүньгүнгийн хүмүүст үймүүлэгдсэн цорын ганц хүн гэж бодож байжээ. Харин хожим нь түүнтэй адил олон эрдэмтэн Фалүньгүнгийн хүмүүст үймүүлэгдсэн байна. Тэдний судалгааны бүтээл нь Фалүньгүнгийн сурталчилгаатай зөрснөөс шалтгаалсан байна.

Хятадын хүний биеийн эрхтэн хандивлаж шилжүүлэн суулгах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах хөгжлийн сангийн ТУЗ-ийн дарга Хуан Жефү мөн “Эрхтэн худалдаалахын эсрэг дэлхийн дээд хэмжээний уулзалт”-д оролцох үеэр илэрхийлснээр, Хятадын Засгийн газар эрхтэн хандивлаж шилжүүлэн суулгах ажилд ихээхэн анхаарал хандуулж, 2007 онд Хятад орон “Хүний биеийн эрхтэнг шилжүүлэн суулгах журам” баталж, 2011 онд эрхтэн худалдаалах болон сайн дурын бус байдлаар эрхтэнг авах асуудлыг эрүүгийн хуулиар зохицуулах хүрээнд хамруулж, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хятадын хэмжээнд цаазаар авах ялтны эрхтэн хэрэглэхийг бүх талаар зогсоож, иргэн өөрийн сайн дураараа хандивлах явдал цорын ганц хуульд нийцсэн эх үүсвэр болов. Хятад орон мөн цуврал иж бүрэн бодлого боловсруулж, хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөл байгуулж, эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах явдлыг хуулийн дагуу дүрэмжүүлэх асуудлыг ахиулсан байна.

Хуан Жефү мөн Хятадын Засгийн газрын нэрийн өмнөөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага доор гишүүн орнууд эрхтэн шилжүүлэн суулгахыг хянан удирдах онц зөвлөл байгуулахыг уриалжээ. Хятад орны дурдсан эдгээр санал маш сайн байна. Хятад орон бол нэг чухал улс, дэлхийг дагуулдаг орон. Иймээс Хятад орон өөрөө дууриал болох явдал маш чухал, эрхтэн худалдаалахад цохилт өгөх замд Хятад оронтой мөр зэрэгцэн урагш ахих нь хамгийн чухал ажлын нэг болно” гэж Фрасэр хэлэв.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл