Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 08-ны өдрийн үдээс хойш Аньхүй мужийн Хуаншань хотод болж буй долоо дахь удаагийн "1+6" дугуй ширээний яриа хэлэлцээнд оролцохоор ирсэн Олон улсын валютын сангийн зохион байгуулалтын ерөнхийлөгч Георгиеватай уулзалт хийлээ.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад улс нь дэлхийн эдийн засгийн удирдлагын оролцогч, хамгаалагч, барилгачин бөгөөд Олон улсын валютын сангийн зохион байгуулалттай сайн хамтран ажиллах харилцаагаа удаан хугацаанд хадгалж ирсэн. Хятад улс бүх талын, тэр дундаа Олон улсын валютын сангийн зохион байгуулалттай макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, өр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дэлхийн эдийн засгийг сэргээх, тогтвортой хөгжлийг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хятад улс G20-ийн өрийн тусламжийн санаачилгыг бүрэн хэрэгжүүлж, холбогдох гишүүдтэй хамтран шударга, үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулахад бэлэн байна. Шинэчлэл, нээлт бол Хятадын хөгжлийн асар их ололт амжилтын чухал туршлага юм. Хятад улс шинэчлэл, нээлтийн үндэсний үндсэн бодлогыг баримталж, энх тайван хөгжлийн замыг чанд баримталж, дээд түвшний нээлтийг үргэлжлүүлэн дэмжиж, үйлдвэрлэлийн салбарыг бүрэн эрх чөлөөтэй болгосон үндсэн дээр үйлчилгээний салбарыг нээхийг дэмжинэ. Бид юанийн валютын ханшийн үндсэн тогтвортой байдлыг зохистой, тэнцвэртэй түвшинд хадгална. Энэ нь олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хадгалахад тохиромжтой юм" гэжээ.
Георгиева хэлэхдээ "Олон улсын валютын сангийн зохион байгуулалт Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг өөдрөгөөр хүлээн авч, дасан зохицсоны ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм болно" гэжээ.
