solongonews
Бээжин олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо
2017-04-16 21:52
2017 оны Бээжин олон улсын марафон гүйлтийн тэмцээн - Бээжингийн хагас марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 16-ны өдөр боллоо.

Энэхүү тэмцээнд 23 улс, орон нутгийн 21000 оролцогч оролцсоны эцэст Кени, Танзанийн мастерууд эрэгтэй эмэгтэй багийн тэмцээнд тус тус тэргүүлж, Хятадын мастерууд эрэгтэй эмэгтэй багийн 2, 3-р байранд шалгарчээ.

Бээжин олон улсын марафон гүйлтийн тэмцээн нь 1956 оны Бээжингийн хотыг тойрон гүйсэн хаврын улирлын спортын арга хэмжээнээс эхлэлтэй юм. 2016 онд уг арга хэмжээ зохиогдсоны 60 жилийн ойн үеэр энэхүү тэмцээнийг 10 км-ийн зайд гүйдэг байсныг нь хагас марафон болгон шат ахиулсны зэрэгцээ эрүүл мэндийн болон зугаа цэнгээний шинжтэй "Гэр бүлийн гүйлт" төрлийг ч хэвээр хадгалан үлдээсэн байна.

 

 

Найруулагч: bandi
Эх сурвалж : citnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл