
Б. Оюунгэрэл 1982 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Тэрээр хамгийн сүүлд 2014 онд өөрийн бие даасан концертоо Монгол Улсын Филармоний танхимд хийсэн байна. Б.Оюунгэрэл төгөлдөр хуур сонирхдог хүүхэд залуучууд, оюутнууд, төгөлдөр хуурт дуртай хүмүүсийн хамгийн хайрладаг зохиолч болох Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопений зохиолыг тоглохоор зэхэж байна. 2014 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Шопений нэрэмжит “21-р зуун ба Монгол“ нэртэй тэмцээнд БНХАУ-ын Шанхай хотоос Шанхайн хөгжмийн дээд сургуулийн профессор, мөн Польшийн Хөгжмийн дээд сургуулийн профессор зэрэг олон улсын шүүгчид, Монгол Улсын Консерватурын багш нар бүхий шүүгчидтэй наадмын Гурав дахь удаагийн уралдаанд Тусгай байр эзэлж байсан аж.

Тэр үед тоглож байсан зохиолууд дээрээ нэмээд одоо Шопений уран бүтээлүүдийг тоглохоор бэлдэж байна. Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн концертын танхимд өмнө нь Монгол Улсын уран бүтээлчид ардын хөгжмөөр уран бүтээлээ өргөж байсан боловч сонгодог урлагийн чиглэлээр төгөлдөр хуурчид, хийлчид ихэвчлэн Бээжин, Шанхай, эсвэл Европт төгссөн залуучууд концерт, тоглолтоо хийдэг байна. Харин Монгол Улсаас анх удаа 2003 онд төгөлдөр хуурч С.Саянцэцэг бие даасан тоглолтоо зохион байгуулж байв. Түүнээс хойш Монгол Улсын төгөлдөр хуурч энэ танхимд огт тоглож байгаагүй бөгөөд хоёр дахь удаагийнх нь тоглолтыг төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл хийх гэж байгаа нь энэ юм. Тэрээр 2004-2005 онд Хөххотод ажиллаж байгаад дараа нь 2015 оны 12-р сараас Эрээн хотод шинээр байгуулагдсан Өвөр Монголын Багшийн Их сургуулийн шинэ салбарт хоёр жил шахам ажиллажээ.

Ингээд 2017 оны 09-р сараас хойш Өвөр Монголын Урлагийн Дээд сургуульд ажиллаж байна. Өмнө нь оюутнуудтай ажиллаж байсан бол одоо тусгай мэргэжлийн дунд ангийн хүүхдүүдэд хичээл орж буй.
