
Энэ удаагийн тэмцээн нь 2013 оны 6 сараас эхлэн нийт 17000 гаруй оролцогчид бүртгүүлж, шалгалт шүүлтээр 20-ын шийдвэрт тэмцээнийг 2014 оны 1 сарын 8-ны өдөр хийсэн байна.
Дуучдын шийдвэрт тэмцээнд алдарт дуучин Бүрэнбаяр, нэрт дуу хөгжмийн шүүмжлэгч Хорчинхүү, “Жен Чи Дөү Янь” олон үндэстний дуучдын тэмцээний манлай дуучин Алтанбүргэд, Төв телевизийн “Шин Гуан Да Дао” нэвтрүүлгийн урилгат шүүгч Рун Ляньхэ болон Монгол Улсын алдарт дуучин, НҮБ-ын элч дуучин Ариунаа зэрэг урлагийн нэрт хүмүүс шүүгчээр оролцов.
Өвөр Монголын телевиз хороо, Шиньхуа сүлжээний Өвөр Монголын хуваарь суваг, Жен Бей Фан сүлжээ, Умардын шинэ сонин, Хөххотын радио телевизийн хороо, Тэнгэр тал дуу хөгжмийн сайт зэрэг 50 гаруй хэвлэл мэдээллийнхэн оролцож, Жен Бей Фан сүлжээ ба Тэнгэр тал дуу хөгжмийн сайт нь шууд нэвтрүүлэг хийв.
Бүртгэлийг үндэслэвэл, 5 сая 200 мянга гаруй сайт ашиглагчид шууд нэвтрүүлгийг үзсэн байна. Мөн Өвөр Монгол дахь анхны сайтын шууд нэвтрүүлэг хийсэн уралдаан тэмцээн болно.
Шийдвэрт тэмцээн нь Өвөр Монголын өөртөө засах орны бүх байгууллага нэгж, удирдлагуудын итгэлийг хүртжээ, Хөххотын ухуулах хэлтсийн дарга Ван Шоваафен, Өвөр Монголын Намын хорооны Суртал ухуулах хэлтсийн Утга урлагийн газрын дэд дарга Баатар, Шиньхуа хорооны Өвөр Монголын хуваарь хорооны дэд дарга Ван Зан-И, Хөххотын Ухуулах хэлтсийн дэд дарга Ван Жюньдин, Мэн Ню группын дэд захирал Яао Хайтао зэрэг удирдлага морилон саатаж, Монгол Улсын алдарт шүлэгч Нямын Баянмөнх, дуучин Энхмэнд нар өнгө нэмсэн байна .
Мөн Өм-ын дотно гадна болон Монгол Улсаас хүрэлцэн ирсэн үзэгчид 1000 гаруй саатжээ. Тэмцээний хойморт “Чандмань эрдэнэ”-ий гэр бүл, Монгол Улсын нэрт дуучин н.Энхмэнд, дуучин Шү Кэ, Жалам хар хамтлаг зэрэг уран бүтээлчид тоглолтоо үзэгч олонтойгоо хуваалцсан байна.
Монгол дуу урлагаа сайт, телевиз зэргээр дэлхий нийтэд цацан, өргөн түгээхийн тулд Өвөр Монголын Монгол Одон Телевиз нь “Талын содон аялгуун” дуучдын тэмцээнийг нэвтрүүлэхээр болсон байна. Монголын содон үрсийн шинэ аялгуу дууг та бүхэн телевизийн цэнхэр дэлгэцээр хүлээн аваарай.
Анхны “Талын содон аялгуун” дуучдын тэмцээнийг Өвөр Монголын намын хорооны Суртал ухуулах хэлтэс санаачилан зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны интернет сүлжээний албанаас голлон зохион байгуулж, Тэнгэр тал соёл зууч ба Шиньхуа хорооны Өвөр Монголын хуваарь хороо хамтран зохион байгуулсан Жэн Бей Фан сүлжээ жич Хөххотын радио телевизийн хороо хамтран зохион байгуулж Мэн Ню группээс ивээн тэтгэсэн байна.
Тус ажиллагаа нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, “Талын содон аялгуун”-ы анхны дуучдын тэмцээн нь 2013 оны 6 сарын 18-аас эхэлж 2014 оны 1 сарын 8-нд дуусжээ. “Талын содон аялгуун”-ы хоёр дахь удаагийн тэмцээнийг 2015 оны 6 сарын 18-ий өдрөөс эхлүүлжээ. Та бүхний анхаарлаа хандуулж цаг тухайд нь хүлээн авч үзэхийг хүсэж байна.
Бэлтгэсэн: Алдантана
