Жиньхуа-Москва чиглэлд галт тэрэг аялж эхлэв
2020-07-02 16:50
Жиньхуа-Москва чиглэлд галт тэрэг аялж эхэллээ.

Жэжянь мужийн “Жиньхуа” өмнөд өртөөнөөс ОХУ-ын нийслэл Москва руу X75056/5 галт тэрэг энэ сарын 01-ээс аяллаа эхлүүлжээ. 100 гаруй чингэлэгт нэхмэл эдлэл, тоглоом, автомашины эд анги, гэр ахуйн барааг дүүрэн ачсан тус галт тэрэг Хятад улсын Манжуур боомтоор дамжин 11 хоног аялж Москва хүрэх ажээ. Тээвэрлэж буй барааны нийт үнэ 4.3 сая доллар юм. Тус шугамын галт тэрэг нь далайн тээврийн бодвол аяллын цагийг хагасаар хэмнэх ажээ. Жэжянь мужийн И Ү хот нь Хятад-Европын чиглэл дэх галт тэрэгний анхны шугам бөгөөд тус мужийн Жиньхуа өмнөд өртөө нь Хятад-Европ чиглэлийн галт тэргийн шугамтай хоёр дахь өртөө болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх
