



Гуйжоу мужийн Дон өөртөө засах жөүд байрладаг Дали Дон тосгон нь Дон үндэс угсаатай ердийн уламжлалт тосгон бөгөөд Дон тосгоны ФэнИюй гүүр, хэнгэргэт цамхаг, дөрвөлжин гэр хороо нь одоо ч сайн сайхан хадгалагдан үлдсэн хэвээр байна.Тосгон уул дагуу баригдаж, тосгоны дундуур нарин гол горох урсч, ногоон хавтан модон барилгуудыг нэг нэгээр нь эгнэрэн харагдадаг. 2013 онд Төрийн зөвлөлөөс Дали Дон тосгоны эртний барилгуудыг соёлын чухал эд зүйлсийг хамгаалах үндэсний нэгж болгон зарлажээ.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн засаг захиргаа Дали Дон тосгоны анхны экологийн байгалийн орчин, эртний тосгоны хамгаалалтыг тасралтгүй нэмэгдүүлж, аялал жуулчлал, гэр буудал, судалгааны ажлыг нэгтгэн үндэсний түүх, соёлын тосгон болгон хөгжүүлж, олон жуулчдыг ирж, хөдөөгийн сэргээн босгох шинэ эрч хүчийг идэвхжүүлж байна.
