
Хятад, Орос, Монгол гурван орны эрдэмтэн судлаачид, Түмэн бээрийн цайны зам дагуух хотуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн цуглаж, "Түмэн бээрийн цайны зам"-ыг соёлын өвд бүртгүүлэх ажлын тухай гүнзгий ярилцаж, "Түмэн бээрийн цайны зам"-ыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлыг эхлүүллээ.

Арга хэмжээний үеэр хуралд оролцсон төлөөлөгчид цаашид "Түмэн бээрийн цайны зам"-ын соёлын төвийг хамгаалах, нээх, ашиглах зэрэг талаар идэвхтэй ярилцлага өрнүүлэн, соёлын өвд бүртгүүлэх ажлыг үргэлжлүүлэн хөгжүүлж, зам дагуух хотууд хоорондын соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа зэрэг салбарын бүс нутаг хоорондын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Түмэн бээрийн цайны зам"-ын түүхэн холбоо, эдийн засаг, соёлын үнэ цэнийг товойлгон, орчин үеийн "Түмэн бээрийн цайны зам"-Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулж, "Бүс ба зам"-ын төслийн хэрэгжилтийг ахиулах зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрэв.

Эх сурвалжаас үзвэл, 2019 оны 03-р сарын 20-нд Хятадын үндэсний соёлын дурсгалт өвийг хамгаалах газар "Түмэн бээрийн цайны зам"-ыг "Хятадын Дэлхийн соёлын өвийн бэлтгэл нэрсийн жагсаалт"-д оруулахыг зөвшөөрснөөр "Түмэн бээрийн цайны зам" соёлын өвийг хамгаалах ажил албан ёсоор үндэсний зэрэглэлийн хөтөлбөр болов. Ойрын жилүүдэд Ү Ишань хот хамгаалах явцад хөгжүүлэх, хөгжлийн явцад хамгаалах үзэл баримтлалыг тууштай баримтлан, олон цуврал арга хэмжээ авч, дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг чангатган, хамтран соёлын өвд бүртгүүлэх ажлыг түргэсгэж, "Түмэн бээрийн цайны зам" брэндийг бий болгохын тулд хүчлэн ажиллаж байна.
