БНХАУ-ын дарга Ши Жиньпин Испани, Аргентин, Панам, Португалид 11-р сарын 27-ноос 12-р сарын 05-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж, Аргентины Буэнос Айрес хотод 13 дахь удаагийн G20 удирдагчдын дээд уулзалтад оролцоно.

Энэхүү айлчлал нь Хятад-Европын ба Хятад-Латин Америкийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад улс болон дэлхийн хооронд харилцан ашигтай, хамтын үр өгөөжтэй байдлыг бий болгож, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулж, олон улсын дэг журмыг хамгаална. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлттэй хамтын ажиллагааны цаг эриний хүчирхэг дуу хоолойг илгээж, нийтлэг хөгжилд зориулж, дэлхийд эерэг эрчим хүчийг тараах болно.
Энэ нь мөн Хятад улсын даргын Панамд хийх анхны төрийн айлчлал юм. Хятадаас Панамд суугаа элчин сайд Вэй Чян Ши Жиньпин даргын Панам улсад айлчлах чухал ач холбогдол, дипломат харилцаа тогтоосны дараах Хятад, Панам хоёр орны харилцааны хөгжил, ерөнхийлөгч Варелагийн импортын яармагт оролцож баялаг амжилтад хүрсэн зэрэг асуудлаар хэлэхдээ: - Панамын ерөнхийлөгч тэргүүтэй эгэл ард бүгд хоёр орны харилцааны баярт үйл явдлыг хүлээж байна. Айлчлалын үеэр хоёр орны тэргүүн түүхэн уулзалт, хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтдаа сонирхож буй иж бүрэн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Хоёр орны удирдагч мөн хоёр талын хамтын ажиллагааны иж бүрэн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцоно гэжээ.
Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон 1 жилийн хугацаанд хоёр орны харилцааны хөгжил, хоёр талын харилцааны хөгжлийн нөөцийн тухай тэрээр хэлэхдээ: - Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон нь цагийн аясыг дагасан, иргэдийн сэтгэлд ихэд нийцсэн үйл хэрэг болсон. Дипломат харилцаа тогтоосныг бүх нийтээр дэмжиж байна гэжээ.
