solongonews
“Хятад улсын кино долоо хоног-2019” Кенид нээлтээ хийв
2019-09-04 17:05
“Хятад улсын кино долоо хоног-2019” Кенид нээлтээ хийлээ.

      Энэ сарын 02-ны өдөр Кени улсын Найроби Их сургуульд “Хятад улсын кино долоо хоног-2019” нээлтээ хийлээ. Үйл ажиллагааны үеэр “Хятад улсын түншлэгч” “Улс байгуулсан их үйлс”, “Догшин луу мөрөн гаталсан нь” зэрэг Хятад улсын шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Кени улсын Засгийн газрын албан тушаалтан, их дээд сургуулийн албан тушаалтан, эрдэмтэн зэрэг бүх нийгмийн давхаргынхны ойролцоогоор 100 зочин тухайн өдрийн нээлтэнд оролцсон байна. Хятад улсаас Кенид суугаа Элчин сайдын яамны албан элчний тушаалт зөвлөгч Гүө Цэ нээлтийн ёслолд:

- Энэ бол анх удаа Кенид зохион байгуулж байгаа Хятад улсын киноны долоо хоногийн үйл ажиллагаа. Хятад Кени хоёр улсын ард түмний соёлын солилцоо ба харилцан ойлголцлыг дээшлүүлэхээр зорилгоо болгосон юм. Кино долоо хоногийн хугацаанд адил бус төрөл, адил бус сэдэвт 10 киног сонирхуулж, Кени улсын үзэгчдэд Хятад улсын түүх, соёл, хөгжлийг ойлгуулах тавцан хангах болно гэж илэрхийлсэн байна.

Кени улсын хэвлэл мэдээлэл, болон технологийн сайд нээлтийн ёслол дээр:

- Хятад, Кени хоёр улс кино зэрэг соёлын хүрээнд удаан хугацааны хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам чангатгахыг хүсэж байна. “Хоёр улсын хамтралцаа нь Кени улсыг дэмжин кино үйлдэх хүрээн дэх ажил олголтыг нэмэгдүүлж, хэр түвшин болон мэргэжлийг дээшлүүлэх болно гэж хэллээ.

Энэ удаагийн кино долоо хоногийн үйл ажиллагаа 09-р сарын 2-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэл үргэлжилж, Хятад улсаас Кенид улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Найроби их сургуулийн Күнзийн дээд сургуулиас хамтран зохион байгуулсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл